Захиалагчтай байгуулсан гэрээний дагуу хөрс хуулалт, олборлолтын сар, улирал, жилийн төлөвлөгөөг боловсруулж, биелэлтийг хангах.
Экскаватор, автосамосвал, бульдозер зэрэг техникийн ачилт-тээврийн цикл, бүтээмж, сул зогсолтыг өдөр бүр хянаж, урсгалыг оновчтой зохицуулах.
Уулын инженер, диспетчер, засварын баг, ээлжийн дарга нар, операторуудын үйл ажиллагааг уялдуулан удирдах.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны (ХАБЭА) стандарт, журмыг талбай дээр мөрдүүлэх.
Түлш, дугуй, сэлбэгийн зарцуулалт болон төслийн зардлыг хянаж, алдагдлыг бууруулах санал гаргах.
Захиалагч компанитай өдөр тутам харилцаж, гүйцэтгэлийн хэмжилт, актлалт, тайланг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх.
Техникийн саатал, цаг агаар, замын нөхцөлөөс шалтгаалсан зогсолтын үед шуурхай шийдвэр гаргаж, ажлыг хэвийн болгох.
Удирдлагыг төслийн гүйцэтгэл, бүтээмж, зардлын тайлангаар тогтмол хангах.
Уул уурхайн ашиглалтын инженер, уулын машин механизмын инженер эсвэл холбогдох мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Ил уурхайд 7-оос доошгүй жил ажилласан, үүнээс 3-аас доошгүй жил ээлжийн дарга, ахлах инженер эсвэл менежерийн түвшинд ажилласан байх.
Гэрээт хөрс хуулалт, олборлолтын компанид ажилласан бол давуу тал болно.
Хүнд машин механизмын ашиглалт, бүтээмжийн тооцоо, уулын ажлын төлөвлөлтийн мэдлэгтэй байх.
Уурхайн төлөвлөлтийн программ (Deswik, Micromine, AutoCAD гэх мэт) болон MS Excel ашиглах чадвартай байх.
Баг удирдах, шийдвэр гаргах, харилцааны өндөр ур чадвартай, хариуцлагатай байх.