• Ресторан, хоол үйлдвэрлэлийн төслийг санаачлах, концепц боловсруулах, төлөвлөхөөс эхлэн хэрэгжүүлж, ашиглалтад оруулах хүртэлх бүхий л үе шатыг удирдан зохион байгуулах.
• Төслийн зорилго, хамрах хүрээ, хэрэгжүүлэх үе шат, ажлын төлөвлөгөө, хугацаа, төсөв болон гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох.
• Захиалагч болон холбогдох талуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, түүнд нийцсэн төслийн шийдэл боловсруулах.
• Ресторан, гал тогоо, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой төлөвлөлт, тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлт болон бусад төслийн ажлуудыг уялдуулан зохион байгуулах.
• Төслийн хэрэгжилтийн явцад хугацаа, төсөв, ажлын чанар болон гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж, төлөвлөсөн үр дүнд хүргэх.
• Төслийн эрсдэл, тулгамдсан асуудал, өөрчлөлтийг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх.
• Төслийн оролцогч талууд, гэрээт гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдийн ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах.
• Төслийн явц, үр дүнгийн тайлан, холбогдох баримт бичгийг боловсруулж, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах.
• Төслийн менежмент, бизнесийн удирдлага, ресторан, хоол үйлдвэрлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой.
• Төслийн менежментийн чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
• Төслийн менежерээр ажиллаж байсан, ресторан, хоол үйлдвэрлэлийн салбарын онцлог, үйл ажиллагааны талаар практик туршлагатай.
• Ресторан, хоол үйлдвэрлэлийн бизнесийн концепц боловсруулах, төслийн шийдэл гаргах чадвартай.
• Хүнсний аюулгүй байдал, ресторан болон хоол үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны талаар зохих мэдлэг, ойлголттой.
• Төслийн хугацаа, төсөв, ажлын чанар, гүйцэтгэлийг зэрэг төлөвлөж, хянах зохион байгуулалтын өндөр ур чадвартай.
• Олон талт оролцогчид, гэрээт гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчидтэй үр дүнтэй харилцах, хамтран ажиллах чадвартай.
• Эрсдэл, тулгамдсан асуудал, өөрчлөлтийг урьдчилан тодорхойлох, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах чадвартай.
• Төслийн төлөвлөгөө, тайлан, холбогдох баримт бичгийг мэргэжлийн түвшинд боловсруулах чадвартай.
• Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт өндөртэй, эерэг хандлагатай, санаачилгатай, ажлыг өөриймсөг сэтгэлгээгээр удирдан гүйцэтгэдэг байх.
Шинээр нээгдэж буй ресторан, хоолны үйлчилгээний төслүүдийг анхнаас нь удирдан хэрэгжүүлэх Төслийн менежер хайж байна.
Өөртөө итгэлтэй, өсөж хөгжих хүсэл эрмэлзэлтэй, шинэ сорилтын дунд, санаачилгатай Таныг мэргэжлийн ур чадвар, манлайлах чадвараа бодитоор харуулах сонирхолтой, сорилт дүүрэн ажил хүлээж байна.
Шинэ бизнесийг эхнээс нь бүтээн байгуулж, амжилтад хүргэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсвэл манай багт нэгдээрэй