Project Manager (Edtech & Digital Products)
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
Octolearn-ийн гар утасны аппликейшн, контент болон дижитал бүтээгдэхүүнүүдийн төлөвлөлт, гүйцэтгэл, хоорондын уялдааг хариуцаж, багийн хамтын ажиллагааг амжилттай удирдах Project Manager хайж байна.
Үндсэн үүрэг хариуцлага
Төслийн удирдлага: Бүтээгдэхүүн хөгжүүлэлт (App, AI/content features), төслийн road-map гаргах, цаг хугацаа, чанарыг хянах.
Багийн уялдаа: Программист, дизайнер, контент баг болон удирдлагын хоорондох харилцаа, ажлын урсгал (workflow)-ыг оновчтой болгох.
Agile/Scrum процесс: Өдөр тутмын/долоо хоногийн спринт төлөвлөлт, task tracking (Jira, Linear, Notion гэх мэт), ретроспектив уулзалт удирдах.
Эрсдэлийн удирдлага: Төслийн явцад тулгарах саад бэрхшээл, хугацааны алдагдлыг урьдчилан харж, шийдэл санал болгох.
Тайлагнал: Төслийн явцын талаар удирдлагад тогтмол танилцуулж, KPI үр дүнг хянах.
Хэрхэн өргөдөл гаргах вэ?
CV/Resume-ээ app@octolearn.com хаяг руу явуулна уу.
Имейл гарчиг (Subject): Project Manager – [Таны овог нэр]
Өмнө нь удирдаж байсан 1-2 гол төслийн товч танилцуулга (амжилт, сорилт) бичиж хавсаргана уу
Шалгуур
Тавигдах шалгуур (Requirements)
Туршлага: IT, EdTech эсвэл дижитал бүтээгдэхүүний төсөл удирдах чиглэлээр 2+ жил ажилласан туршлагатай.
Арга зүй: Agile, Scrum, Kanban зэрэг төслийн удирдлагын арга зүйг практикт ашигладаг байх.
Техникийн мэдлэг: Програм хангамж хөгжүүлэлтийн цикл (SDLC), UI/UX дизайны зарчим, техно багийн яриаг ойлгодог байх.
Хэлний мэдлэг: Англи хэлний дундаас дээш (B2) түвшинтэй (Техникийн материал, гадаад эх сурвалж/AI хэрэгслүүдтэй ажиллах чадвартай).
Харилцааны ба багийн ур чадвар (Soft skills):
Нээлттэй, ойлгомжтой харилцаа: Техникийн болон бизнесийн багийн хооронд гүүр болж, санал зөрөлдөөнийг бүтээлчээр шийдвэрлэх.
Нөлөөлөл ба лидершип: Албан тушаалын эрх мэдэлгүйгээр хүмүүсийг ажил амжуулахад чиглүүлэх, урамшуулах.
Эмпати ба сонсох чадвар: Багийн гишүүдийн ачаалал, зовоныг ойлгож, ажлын цагийг зөв хуваарилах.
Хувь хүний бусад чанар:
Өндөр хариуцлагатай, цаг баримталдаг.
Эмх цэгцтэй, олон ажлыг зэрэг зохицуулах чадвартай.
Асуудлыг гацдаггүй, шийдэл төвтэй сэтгэлгээтэй.
Нэмэлт мэдээлэл
Ажиллах байр: Улаанбаатар / Hybrid
Бидний санал болгож буй зүйлс
Инновацлаг EdTech бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд гар бие оролцох боломж.
Өсөн дэвжих боломжтой карьерын замнал.
Үр дүнд суурилсан өрсөлдөхүйц цалин, урамшуулал.
Найрсаг, залуу, динамик хамт олон.
Шаардлагатай ур чадвар
Манлайлал ба удирдлага
Цагийн менежмент
Удирдах, чиглүүлэх
Удирдах, зохион байгуулах
Багаар ажиллах болон удирдах ур чадвар
Байгууллагын тухай
Давуу тал
Жилийн эцсийн урамшуулал
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Өвчний чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Хайбрид/холимог хуваариар ажиллах
Зайнаас ажиллах
Зуны улирлын богиносгосон хуваарь
Хагас цагаар ажиллах
Менторшип хөтөлбөр
Гадаад хэлний сургалтын дэмжлэг
Сонирхлын клуб
Компанийн амралт, аялал
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
