Хяналтын инженер

Бүтэн цагийн

6,000,000₮ - 6,500,000₮

Улаанбаатар хот3 CV илгээсэн19 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Кемпийн барилгын бүтээн байгуулалт дээр захиалагч талын хяналтын инженерээр ажиллаж, хяналт тавих • Үйлчилгээ үзүүлэгч байгууллагын гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын цар хүрээ, техникийн шаардлагын хэрэгжилтийг хянах; • Кемпийн барилга байгууламж, цахилгаан, ус хангамж, бохир ус, халаалт, агааржуулалт болон инженерийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаанд хяналт тавих; • Гүйцэтгэсэн засвар үйлчилгээний ажлын чанар, стандарт, техникийн шаардлага хангасан эсэхийг шалгах; • Үйлчилгээ үзүүлэгчийн ажилтнуудын ажлын байрны зохион байгуулалт, ажил гүйцэтгэл болон үйлчилгээний чанарт хяналт тавих; • Гүйцэтгэлийн тайлан, акт, бүртгэл болон холбогдох техникийн баримт бичгийг шалгаж баталгаажуулах; • Захиалагчийн ХАБЭА, байгаль орчин, чанарын стандарт болон талбайн дүрэм журмын хэрэгжилтийг хангуулж ажиллах; • Үйлчилгээ үзүүлэгч болон захиалагч талын холбогдох ажилтнуудтай өдөр тутам уялдаа холбоотой ажиллах; • Илэрсэн зөрчил, эрсдэл болон сайжруулах шаардлагатай асуудлаар захиалагч талд санал, зөвлөмж хүргүүлэх; • Удирдлагыг кемпийн ашиглалт, инженерийн системийн төлөв байдал, үйлчилгээний чанар болон гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээллээр хангах.

Шалгуур

• Барилгын инженер эсвэл холбогдох инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Инженер, техникийн чиглэлээр 10-аас дээш жилийн ажлын туршлагатай; • Кемп, уурхай, үйлдвэрлэл, барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай; • Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй; • Гүйцэтгэгч байгууллагын ажилд техникийн хяналт тавих, ажлын чанарыг үнэлэх чадвартай; • Тайлан, акт, техникийн баримт бичиг боловсруулах, хянах чадвартай; • Захиалагч талын ХАБЭА-н дүрэм, журам, стандарт болон уурхайн талбайн аюулгүй ажиллагааны шаардлагыг мөрдөж ажиллах чадвартай; • ХАБЭА-н сургалт, зааварчилгаанд хамрагдсан байх; • Эрсдэлийн үнэлгээ, ажлын зөвшөөрөл, ажлын байрны аюулгүй ажиллагааны үндсэн шаардлагын мэдлэгтэй; • Орон нутаг/уурхайн талбайд ростероор ажиллах боломжтой.

Нэмэлт мэдээлэл

Гэрээтээр эсвэл байнгийн ажлын байран дээр ажиллах боломжтой. Таны ажлын нөхцлийг тохиролцож болно.

Шаардлагатай ур чадвар

Барилга, байгууламжийн стандартууд
Инженерийн төлөвлөлт ба менежмент
Ажлын талбайд хяналт шалгалт, туршилт хийх
Гүйцэтгэлд хяналт тавих
Чанарын хяналт
Ажлын орчны аюулгүй байдлын хяналт
Инженер техникийн ур чадвар

Байгууллагын тухай

Давуу тал

Амь насны даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Байгууллагын эмч, сувилагч
Байгууллага доторх фитнесс заал
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа