Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг|
1 CV илгээсэн|
49 өдрийн өмнө|Хугацаа дууссан
Чанарын менежер
Бүтэн цагийнОффис
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Үйлдвэрлэлийн бүх шатанд бүтээгдэхүүний чанар, стандарт, технологийн горимын хэрэгжилтэд хяналт тавих
• Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, төлөвлөгөө, дамжлагын тасралтгүй ажиллагаа, өдөр тутмын зохион байгуулалтыг хангах
• Чанарын хяналтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зөрчил доголдлыг илрүүлэх, залруулах арга хэмжээг хэрэгжүүлэх
• Түүхий эд, материалын нөөц, үйлдвэрлэлийн бэлэн байдал, шаардлагатай хангамжийн үйл ажиллагаанд хяналт тавих
• Үйлдвэрлэлийн тайлан, чанарын бүртгэл, холбогдох баримт бичгийг боловсруулах, удирдлагад мэдээлэх
• Түүхий эд, туслах материалын захиалга болон үйлдвэртэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах
Шалгуур
• Хөнгөн үйлдвэрийн технологич мэргэжлээр сурч төгссөн
• Ноос, ноолуур болон бусад анхан шатны үйлдвэрлэлийн удирдлагын түвшинд ажиллаж байсан туршлагатай
• Чанарын удирдлагын чиглэлээр 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
• Чанарын удирдлагын тогтолцоо, үйлдвэрлэлийн стандарт, технологийн горимын талаар мэдлэгтэй
• Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх ур чадвартай
• Удирдлага болон хамт олонтой үр дүнтэй хамтран ажиллах чадвартай
• Компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн
Шаардлагатай ур чадвар
Манлайлал
Тогтвортой байдлыг хангах чадвар
Тасралтгүй сайжруулах чадвар
Дотоод аудит болон чанарын хяналт
Техникийн тайлан бичих чадвар
Байгууллагын тухай

Лоро Пъяна Монгол ХХК
Хөдөө аж ахуй, байгаль орчин · 2 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Гэнэтийн ослын даатгал
Унааны хөнгөлөлт
Жилийн эцсийн урамшуулал
Ажлын байрны сургалт
Өдрийн хоолны хөнгөлөлт