Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч
Бүтэн цагийн
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Өндөр орлого олох чин хүсэл эрмэлзэлтэй, зорилгынхоо төлөө тууштай ажиллах чадвартай.
• Хүмүүстэй нээлттэй, чөлөөтэй ойлголцдог харилцааны болон өөрийгөө илэрхийлэх ур чадвартай.
• Тогтмол цагт баригдалгүйгээр, цагийн менежментээ өөрөө удирдан бие даан ажиллах сахилга баттай.
• Шинэ зүйлд хурдан суралцдаг, асуудлаас үргэлж гарц гаргалгаа хайдаг эерэг хандлагатай.
• (Борлуулалт, маркетингийн туршлагатай болон хувьдаа автомашинтай бол давуу тал болно. Туршлагагүй байсан ч бид 0-ээс нь сургаж чиглүүлнэ).
Шалгуур
Ажлын туршлага: Шаардлагагүй.
(Жич: Борлуулалт, маркетинг, харилцагчийн үйлчилгээ, банк санхүү болон олон нийттэй харилцах салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно).
Нэмэлт мэдээлэл
Өндөр комисс ба Ахисан шатны орлого: Шимтгэлийн суурь 50%-иас эхлэх бөгөөд таны борлуулалтын амжилтаас хамааран Silver, Diamond гэх мэт зэрэглэл ахиж, шимтгэлийн хувь тасралтгүй өсөх урамшууллын системтэй.
🔹 Дэлхийн жишиг сургалт, Менторшип: Олон улсын RE/MAX Академийн цогц сургалтад хамрагдаж, салбарын шилдэг мэргэжилтнүүдээс суралцан өөрийн бизнесийг эхлүүлэх боломж. (Сургалтад хамрагдсанаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бизнес эрхлэх эрхтэй болох ба энэ нь таны өөртөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм).
🔹 Чөлөөт цаг ба Санхүүгийн эрх чөлөө: Энэхүү ажлын байр нь уламжлалт 8-17 цагийн баригдмал ажил БИШ бөгөөд өөрийн цаг завыг чөлөөтэй зохицуулж, орлогоо өөрөө тодорхойлох боломжийг олгоно.
🔹 Байгууллагын иж бүрэн дэмжлэг: Тохилог оффисын орчин, бэлэн дата бааз, маркетингийн болон хууль эрх зүйн багийн дэмжлэгээр бүрэн хангана.
📞 Анкеттай танилцаад шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой бид утсаар холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Таны шинэ карьерт амжилт хүсье!
Шаардлагатай ур чадвар
Цагийн менежмент
Харилцааны чадвар
Гэрээний хэлэлцээр хийх чадвар
Үл Хөдлөх Хөрөнгө Борлуулалт
Байгууллагын тухай
Давуу тал
Уян хатан цагийн хуваарь
Хайбрид/холимог хуваариар ажиллах
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
