Бүх ажлын зар
Өмнөговь аймаг|
35 минутын өмнө
Реле Хамгаалалт, Хэмжилт Туршилтын Инженер /Нарийн Сухайтын Уурхай 14/14 Ээлжээр/
Ээлжийн ажилОффис
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
1. Цахилгаан системийн реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмжүүд, хэмжилт туршилтын тоноглолын хэвийн, найдвартай ажиллагааг хангах, тэдгээрийн тохируулга, туршилт, ашиглалтын бэлэн байдлыг хариуцах, шинэ техник технологийг нэвтрүүлж, цаашид хэрэгжүүлэх урт хугацааны бодлого боловсруулах
2. Реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмж болон хэмжилтийн тоног төхөөрөмжийн үзлэг, шалгалт, туршилт, тохируулгын ажлыг төлөвлөж, өдөр тутмын ажлыг оновчтой зохион байгуулан гүйцэтгэх
3. Реле хамгаалалтын схем, тохируулгын тооцоо, туршилтын үр дүнг боловсруулж, цахилгаан системийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх
4. Компанийн хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг эрх, үүргийн хүрээнд чанд дагаж мөрдөх ба албан тушаалын хүрээнд нэвтрүүлж, хэрэгжүүлж ажиллах
5. Реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмж, хэмжилт туршилтын ажлын тайлан, протокол, тохируулгын хуудас болон бусад техникийн баримт бичгийг бүрдүүлэлт, хадгалалт, хяналтыг хэрэгжүүлэх
6. Шинэ дэд станц, өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд реле хамгаалалтын системийн суурилуулалт, туршилт, ашиглалтад хүлээн авах ажиллагаанд оролцох
Шалгуур
Боловсрол
• Цахилгаан системийн автоматжуулалт, Реле хамгаалалт автоматжуулалт, Электроник, Цахилгааны инженер чиглэлээр бакалавр болон түүнээс дээш
Ажлын туршлага
• Мэргэжлээрээ 1–3 ба түүнээс дээш жил ажилласан туршлага
Уул уурхай, үйлдвэрлэл, барилга, төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал
Ур чадвар
• РХА онолын өргөн мэдлэг дадлага туршлагатай
• РХА-н хоёрдогч хэлхээний схем унших, дүн шинжилгээ хийх, гэмтэл оношлох ур чадвартай
• 110кВ хүртэлх тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай
• Хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
• Баримт бичиг боловсруулах чадвартай
• Аман болон бичгийн байдлаар ажлаа зөв тайлагнах, илтгэх чадвартай,
• Autocad, solidworks программ дээр ажиллах чадвартай
Ээлжээр ажиллах
Хөдөө орон нутагт 14/14 ээлжээр ажиллах боломжтой
Нэмэлт мэдээлэл
• КPI /Улриал бүр нийт ажилтнууд/
• KPI /Сар бүр Засвар үйлчилгээ, Баяжуулах үйлдвэр, Цахилгааны хэсгийн ажилтнууд/
• Хөдөө ажилласан хээр хоногийн нэмэгдэл
• Илүү цаг /1.5 дахин/
• Шөнийн цагийн нэмэгдэл /20%-ийн нэмэгдэл/
• Баярын өдөр ажилласан нэмэгдэл /2 дахин/
• Зам цаг
• Орон нутагт оршин суусны нэмэгдэл / Өмнөговь аймаг, Гурвантэс сумын ажилтнууд/
• Холбогдох утас: 95109999
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Харилцааны чадвар
Шинийг санаачлах сэтгэлгээтэй
Манлайлал ба багаар ажиллах
Зохион байгуулах ур чадвар
Аюулгүй байдлын стандарт
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллагын эмч, сувилагч
Тэтгэврийн сангийн хуримтлал
Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Цалинтай чөлөө
Цалинтай баярын амралт
Эцэг, эхийн чөлөө
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв
Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
Менторшип хөтөлбөр
Гадаад хэлний сургалтын дэмжлэг
Сонирхлын клуб
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
