Бүх ажлын зар
Өмнөговь аймаг|
1 CV илгээсэн|
47 өдрийн өмнө|Хугацаа дууссан

Аюулгүй ажиллагааны сургагч
Бүтэн цагийнОффис
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
· Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж болон үйл ажиллагааны хүрээнд мөрдөгдөж байгаа аюулгүй ажиллагааны стандарт журмуудыг нийт ажилтнуудад танилцуулах сургалтыг зохион байгуулах, ажлын байранд хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, батлуулах, сургалтын агуулгад нэмэлт өөрчлөлт оруулах;
· ХЭМАБ-н менежментийн тогтолцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж шаардлагатай сургалтын төлөвлөгөө болон журмыг боловсруулах, сайжруулах, түүнд санал өгөх, ISO 45001:2018 стандартын танилцуулах сургалтанд нийт ажилтнуудыг хамруулж, сурталчлах ажлыг зохион байгуулах;
· Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч албан тушаал бүрээр ХАБЭА-н сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтын хэрэгцээнд үндэслэн шаардлагатай сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтыг чанартай зохион байгуулах;
· Ахлах ажилтнуудад зориулсан ХАБЭА-н сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтын материалыг бэлтгэж, сургалтыг зохион байгуулах;
· Ажилтан бүрийг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцсыг ажлын байранд хэрэглэж хэвшүүлэх талаар сургалтын хөтөлбөрт тусгаж сургалтыг зохион байгуулах;
· Давтан болон нэмэлт сургалтыг цаг тухайд нь чанартай зохион байгуулах;
· Сургалтын явц, чанар, үр дүнг байнга хянаж, суралцагчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч, сургалтын чанарыг үе шаттайгаар нэмэгдүүлэх санал, санаачлага гаргаж, ажиллах;
· Гэрээт гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдэд зориулсан ХАБЭА-н сургалт, зааварчилгаа зохион байгуулах;
· Зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай аюулгүй ажиллагааны мэдлэгийг олгох зааварчилгааг өгөх;
· Шинэ ажилтанд дунд овор, хөнгөн тэрэг, автобусны үнэлгээ хийх, түүнтэй холбоотой сургалт өгөх;
Шалгуур
Хууль эрх зүй бусад үндсэн ажил үүрэгт хамаарах чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Нэмэлт мэдээлэл
Уурхайд 14 хоног ажиллах, 14 хоног амрах уртын ээлжийн хувиараар ажиллаж боломжтой байх
Шаардлагатай ур чадвар
Харилцааны чадвар
Манлайлал
Тэвчээртэй, бусдыг ойлгох чадвартай
Хүн хоорондын харилцааны чадвар
Эрсдэлийн үнэлгээ
Аюулгүй ажиллагааны дүрэм, стандарт
Онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах журам
Анхны тусламж, зүрхний үйл ажиллагааг сэргээх (CPR)
Аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулах арга зүй
Удирдах баг


Нэмэхбаяр Дашбалжир
Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах менежер
Байгууллагын тухай
Давуу тал
Жилийн эцсийн урамшуулал
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Эцэг, эхийн чөлөө
