Бүх ажлын зар

Салбар хаиуцсан менежер

Бүтэн цагийнОффис

4,500,000₮ - 5,000,000₮

Өмнөговь аймаг2 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

.Борлуулалт ба харилцагчийн үйлчилгээ - Салбарын борлуулалтын төлөвлөгөөг боловсруулах, биелэлтийг хангах, орлогын хэмжээг нэмэгдүүлэх. - Хүнд машин механизм, уул уурхай, барилгын чиглэлийн томоохон харилцагч байгууллагуудтай гэрээ хэлцэл хийх, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх. - Худалдаа үйлчилгээний стандарт, сэлбэг захиалгын урсгал, нийлүүлэлтийн шуурхай байдалд хяналт тавих. Агуулах ба сэлбэгийн үлдэгдлийн удирдлага •- Нягтлан бодогч, ахлах нярав, няравуудын үйл ажиллагааг уялдуулан сэлбэгийн бүртгэл, орлого, зарлагын хөдөлгөөнийг үнэн зөв байлгах. •- Эрэлт ихтэй болон гүйлгээ удаантай сэлбэгийн судалгаа хийж, татан авалтын төлөвлөлтийг оновчтой удирдах. •- Салбарын түвшинд эд хөрөнгийн болон сэлбэгийн тооллогыг тогтмол зохион байгуулах, дутагдал, гэмтлээс урьдчилан сэргийлэх. Засвар, техникийн үйлчилгээний удирдлага • - Засварын ахлах техникч, техникч, туслах техникч нарын ажил үүргийн хуваарилалт, гүйцэтгэлд ерөнхий хяналт тавих. - Хүнд машин механизмын сэлбэг солих, угсрах, оношилгоо, засварын ажлын чанар болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг (ХАБЭА) чанд мөрдүүлэх. •- Засварын багийн ажлын бүтээмж, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах. Санхүү, салбарын үйл ажиллагааны зохион байгуулалт •- Тооцооны нягтлан бодогчтой хамтран салбарын өдөр тутмын санхүүгийн сахилга бат, касс, төлбөр тооцоо, авлагын эргэлтийг хянах. •-Шинэ салбарын дотоод дүрэм, процесс (SOP), ажлын зааварчилгааг нэвтрүүлж, төв оффистой үйл ажиллагааг шуурхай уялдуулах. •- Багийн уур амьсгалыг бүрдүүлэх, ажилтнуудыг сургаж чиглүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээ (KPI) хийх. Үл хөдлөх хөрөнгийн ашиглалт •- Ашиглалтын зардал, төлбөр тооцоог үр ашигтай зохион байгуулж, эрчим хүч болон бусад нөөцийн зохистой хэрэглээ, хэмнэлтийг тогтмол хэрэгжүүлэн ашиглалтын зардлыг бууруулах; •- Орон нутгийн байгууллага, холбогдох талуудтай харилцах, компанийн эрх ашгийг төлөөлөн уулзалт, хамтын ажиллагаанд оролцох.

Шалгуур

• Бизнесийн удирдлага, Худалдаа, Санхүү, Логистик, Авто инженер эсхүл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролтой байх. • Борлуулалт, агуулах, ханган нийлүүлэлт, техникийн үйлчилгээний чиглэлээр 3-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх. • Борлуулалтын удирдлага, бараа материалын нөөцийн удирдлага, санхүү төсөв, үйл ажиллагааны төлөвлөлт, KPI болон гүйцэтгэлийн удирдлагын мэдлэгтэй байх. • Баг удирдах, шийдвэр гаргах, хэлэлцээр хийх, харилцагчийн харилцааг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай байх. • Стратегийн сэтгэлгээтэй, үр дүнд чиглэсэн, хариуцлагатай, ёс зүйтэй манлайлагч байх.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Шийдвэр гаргах
Харилцааны чадвар
Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадвар
Зохион байгуулах ур чадвар
Хариуцлагатай
Зах зээлийн шинжилгээ

Байгууллагын тухай

Давуу тал

Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Өвчний чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Ажлын байрны сургалт
Дадлагажигчийн хөтөлбөр
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Компанийн бэлэг