Салбар Сургуулийн Гүйцэтгэх Захирал
Бүтэн цагийн
5,500,000₮ - 6,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
Салбар сургуулийн Гүйцэтгэх захирал
Амжилт Кибер Сургууль нь Улаанбаатар хотод олон салбартай, үндэсний болон Cambridge хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг ерөнхий боловсролын хувийн сургууль юм. Бид сургуулиа бүхэлд нь удирдаж, сургалтын чанар болон бизнесийн үр дүнг хамтад нь хариуцах Гүйцэтгэх захирлыг ажилд урьж байна.
Албан тушаал: Гүйцэтгэх захирал
Байршил: Улаанбаатар
Шууд харьяалал: Ерөнхий захирал
Ажлын нөхцөл: Үндсэн, бүтэн цагийн
Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Салбар сургуулийн үйл ажиллагааг бүхэлд нь удирдаж, жил, улирал, сар, долоо хоногийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, гүйцэтгэлийг Ерөнхий захиралд тайлагнах
• Сургалтын чанар, сурагчдын ахиц амжилтыг хариуцаж, бага, дунд ангийн сургалтын менежер болон Cambridge координаторын ажлыг удирдах
• Салбарын төсөв, зардлыг төлөвлөж, санхүүгийн сахилга батыг хангах
• Элсэлт, борлуулалтын багийг шууд удирдаж, элсэлтийн зорилтыг биелүүлэх
• Багш, ажилтныг сонгон шалгаруулах, чадавхжуулах, гүйцэтгэлийг үнэлэх
• Хоол, автобус, дүрэмт хувцас, аюулгүй байдал зэрэг үйлчилгээний чанарт хяналт тавих
• Эцэг эх, сурагчидтай тогтмол харилцаж, санал гомдлыг шуурхай шийдвэрлэх
• Группын нэгдсэн стандарт, бодлого, журмыг салбартаа жигд хэрэгжүүлэх
Шалгуур
Тавигдах шаардлага
• Боловсролын удирдлага, бизнесийн удирдлага эсвэл багшийн мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй
• Удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
• Төсөв төлөвлөх, борлуулалтын зорилттой ажиллах, тоон үзүүлэлтэд тулгуурлан шийдвэр гаргах чадвартай
• Багийг манлайлах, зохион байгуулах, харилцааны өндөр ур чадвартай
• Англи хэлээр ажлын түвшинд харилцах чадвартай
• Хариуцлагатай, үр дүнд чиглэсэн, ачаалал даах чадвартай
Давуу тал болох зүйлс
• Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагад ажиллаж байсан
• Cambridge болон олон улсын хөтөлбөртэй сургуульд ажилласан туршлагатай
• Боловсролын удирдлага эсвэл бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Шийдвэр гаргах
Харилцааны чадвар
Бүтээлч сэтгэлгээ
Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх
Удирдах, зохион байгуулах
Хариуцлагатай
Стратегийн бодлого боловсруулах
Багийн менежмент
Төсөв боловсруулах
Баримт бичиг, тайлан боловсруулах
Боловсролын хөтөлбөр боловсруулах
Хүний нөөцийн менежмент
Хууль, эрх зүйн мэдлэг
Судалгаа шинжилгээ хийх
Судалгааны менежмент
Зөвлөгөө өгөх
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Байгууллагын эмч, сувилагч
Унааны хөнгөлөлт
Жилийн эцсийн урамшуулал
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Менторшип хөтөлбөр
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
