• Салбарын зээлийн багц, өдөр тутмын зээлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шууд удирдлагатай зөвшилцөн ажиллах, зээлийн явцад хяналт тавих;
• Харилцагч болон ажилтнуудаас ирсэн санал, гомдол, асуудлыг нэгжийн удирдлагатай хамтран шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох нэгжид мэдээллийг шуурхай хүргэх;
• Гарсан шийдвэр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар зээлийн ажилтнуудыг цаг тухайд нь мэдээллээр хангах;
• Зээлийн үйл ажиллагааг сайжруулах санал, санаачилга гаргах, хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжилтийн явцыг удирдлагад тайлагнах;
• Холбогдох нэгжүүдээс шаардсан тайлан, мэдээ, мэдээллийг үнэн зөв, түргэн шуурхай бэлтгэн хүргүүлэх;
• Салбарын батлагдсан төсөв, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллах;
• Зээлийн ажилтнуудад мэргэжлийн заавар, зөвлөгөө, чиглэл өгч, өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
• Зээлийн чанар, эрсдэлийн түвшин, багцын гүйцэтгэлд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг санал болгох.
• Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагааны чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• Баг, нэгж удирдан ажилласан 2-оос доошгүй жилийн туршлагатай;
• Зээлийн бүтээгдэхүүн, зээлийн судалгаа, эрсдэлийн үнэлгээ, багцын удирдлага болон төлүүлэлтийн үйл ажиллагааны мэдлэгтэй;
• Салбарын борлуулалт, зээлийн багц, чанар, ашигт ажиллагаа болон гүйцэтгэлийг удирдан ажиллах чадвартай;
• Бизнес төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийг хянах, тайлагнах болон өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргах ур чадвартай;
• Харилцагчийн үйлчилгээ, борлуулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх чадвартай;
• Манлайлах, баг бүрдүүлэх, ажилтны гүйцэтгэлийг чиглүүлэх, сургаж хөгжүүлэх ур чадвартай;
• Асуудлыг шуурхай тодорхойлж, оновчтой шийдвэр гаргах чадвартай;
• Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй, хариуцлагатай;
✅ Нэмэгдэл хангамж: Шатахуун + Утасны төлбөр + Бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт