Борлуулалтын менежер

Бүтэн цагийн

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг5 CV илгээсэн21 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР Компанийн тухай: Бид Монголд ямааны сүүн дээр суурилсан хүүхдийн хоолны брэнд борлуулж буй компани. Хэрэглэгчийн итгэлд түшиглэсэн, чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн зөвлөмж дээр тулгуурласан борлуулалтын бодлого баримтална. Хариуцах ажил: • Гурван сувгаар (жижиглэн худалдаа, аптек/хүүхдийн дэлгүүр, компанийн шууд онлайн) борлуулалтыг өсгөх • Мэргэжлийн сувагтай холбоо тогтоох — хүүхдийн эмч, эх барих эмнэлэг, хүүхдийн кабинет — итгэл, зөвлөмж дээр суурилсан борлуулалт бий болгох • Шинэ худалдааны цэг, харилцагч нээх, гэрээ байгуулах • Хэрэглэгчийн жагсаалт хөтөлж, дахин худалдан авалтыг дэмжих (CRM-тэй ажиллах) • Дээж хөтөлбөр хэрэгжүүлэх (400г туршилт → 800г давтан худалдан авалт) • Сарын борлуулалтын гүйцэтгэлээ тоон үзүүлэлтээр тайлагнах Нөхцөл: • Үндсэн цалин 5 000 000₮ • Гүйцэтгэлийн урамшуулал: сарын зорилтот % дээш борлуулсан тутамд нэмэлт урамшуулал • Гүйцэтгэх захиралын шууд удирдлаган дор ажиллана, бизнесийн өсөлтийн эхний шатанд оролцох боломж • Бүтэн цагийн ажил, Улаанбаатар хот Хэрхэн сонгох вэ: Товч ярилцлага → бодит борлуулалтын тестийн үе → гүйцэтгэлээр урт хугацааны нөхцөл тогтооно.

Шалгуур

Тавигдах шаардлага: • FMCG / эрүүл мэндийн бүтээгдэхүүн / хүүхдийн бараа салбарт борлуулалтын идэвхтэй туршлага (2+ жил) • Та "анчин" төрлийн хүн — тоо, үр дүн, шинэ харилцагч татахад урамтай, зөвхөн процесс дагадаг администратор биш • Аптек, хүүхдийн дэлгүүр, эмнэлгийн сүлжээтэй бэлэн холбоо байвал давуу тал • Бие даан ажиллах чадвар — удирдлагаас байнгын хяналт шаардахгүй • Тоо баримт, ашиг, эргэлтийн хурдаар сэтгэдэг • Улаанбаатар хотод байрлах

Шаардлагатай ур чадвар

Цагийн менежмент
Харилцааны чадвар
Хэлэлцээр хийх
Зохион байгуулах ур чадвар
CRM программ хангамж
Борлуулалтын стратеги
Борлуулалтын үйл ажиллагаа
Маркетинг

Байгууллагын тухай

Давуу тал

Сарын гүйцэтгэлийн урамшуулал
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт