Санхүү Бүртгэлийн Албаны Дарга

Бүтэн цагийн

4,500,000₮ - 5,000,000₮

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг18 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Группийн санхүү, нягтлан бодох бүртгэлийг СТОУС болон МУ-ын хууль тогтоомжийн дагуу хөтлөх, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын төсөв түүний зарцуулалтанд хяналт тавьж холбогдох зөвшөөрөл өгөх, үйл ажиллагааг хэвийн явуулах худалдан авалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах батлагдсан гэрээ, төсвийн дагуу үндсэн баримтийг үндэслэн гүйлгээг хянах; • Группийн улирал, жилийн санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн холбогдох журнал болон ерөнхий данс, тооллого, тооцооны материалтай тулган шалгах, хүлээн авч нэгтгэн дүгнэлт гаргах, холбогдох удирдлагад танилцуулах; • Тухай бүр НӨАТ, ЭМНД, ААНОАТ, ХАОАТ-ын тайлангууд, нэгдсэн тайлан баланс гаргах, шууд удирдлагаар баталгаажуулан харъяалагдах татварын албанд холбогдох тайланг илгээх, цахимаар цаг хугацаанд нь тайлагнасан эсэхэд хяналт тавих; • Албаны ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, чиглүүлэх, зөв зохион байгуулах;

Шалгуур

• Санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй бол давуу талтай; • Барилгын салбарт Ерөнхий нягтлан бодогч болон түүнээс дээш албан тушаалд 5-с дээш жил ажилласан; • Санхүү, НББ-ийн хууль эрх зүй, татвар болон бусад хууль тогтоомжуудын талаар мэдлэгтэй; • Санхүүгийн тайлан, мэдээг дүгнэн шинжлэх, тайлбарлах чадвартай; • Санхүүгийн шинжилгээ хийх болон мөнгөн урсгалыг хянах чадвартай; • Удирдан зохион байгуулах чадвартай; • Санал боловсруулах, шийдвэр гаргах, төлөвлөх ур чадвартай; • Дүгнэлт анализ хийх чадвартай;

Шаардлагатай ур чадвар

Багийн менежмент
Нягтлан бодох бүртгэл
НББ-ийн программ хангамж
Санхүүгийн тайлагнал
Тайлан боловсруулах
Татварын зохицуулалт

Байгууллагын тухай

Давуу тал

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Эцэг, эхийн чөлөө
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Сонирхлын клуб
Ахмад настны асаргааны дэмжлэг
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Чөлөөт хувцаслалт
Компанийн амралт, аялал
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Зогсоолын хангамж