Санхүү Бүртгэлийн Албаны Дарга
Бүтэн цагийн
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Группийн санхүү, нягтлан бодох бүртгэлийг СТОУС болон МУ-ын хууль тогтоомжийн дагуу хөтлөх, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын төсөв түүний зарцуулалтанд хяналт тавьж холбогдох зөвшөөрөл өгөх, үйл ажиллагааг хэвийн явуулах худалдан авалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах батлагдсан гэрээ, төсвийн дагуу үндсэн баримтийг үндэслэн гүйлгээг хянах;
• Группийн улирал, жилийн санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн холбогдох журнал болон ерөнхий данс, тооллого, тооцооны материалтай тулган шалгах, хүлээн авч нэгтгэн дүгнэлт гаргах, холбогдох удирдлагад танилцуулах;
• Тухай бүр НӨАТ, ЭМНД, ААНОАТ, ХАОАТ-ын тайлангууд, нэгдсэн тайлан баланс гаргах, шууд удирдлагаар баталгаажуулан харъяалагдах татварын албанд холбогдох тайланг илгээх, цахимаар цаг хугацаанд нь тайлагнасан эсэхэд хяналт тавих;
• Албаны ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, чиглүүлэх, зөв зохион байгуулах;
Шалгуур
• Санхүүгийн менежмент, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй бол давуу талтай;
• Барилгын салбарт Ерөнхий нягтлан бодогч болон түүнээс дээш албан тушаалд 5-с дээш жил ажилласан;
• Санхүү, НББ-ийн хууль эрх зүй, татвар болон бусад хууль тогтоомжуудын талаар мэдлэгтэй;
• Санхүүгийн тайлан, мэдээг дүгнэн шинжлэх, тайлбарлах чадвартай;
• Санхүүгийн шинжилгээ хийх болон мөнгөн урсгалыг хянах чадвартай;
• Удирдан зохион байгуулах чадвартай;
• Санал боловсруулах, шийдвэр гаргах, төлөвлөх ур чадвартай;
• Дүгнэлт анализ хийх чадвартай;
Нэмэлт мэдээлэл
"Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагийн болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
Шаардлагатай ур чадвар
Төсөв, санхүүгийн удирдлага
Төсөв ба санхүүгийн төлөвлөлт
Санхүүгийн менежмент
Санхүүгийн удирдлага ба хөрөнгийн менежмент
Байгууллагын тухай

Гурван бухат ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 1 дагагч · 51-200 employees · Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Давуу тал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Зогсоолын хангамж