Бүх ажлын зар
Улаанбаатар хот|
56 минутын өмнө
Санхүү бүртгэлийн менежер
Бүтэн цагийнОффис
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
Санхүү бүртгэлийн менежер нь групп компанийн бүх санхүүгийн бүртгэл, дансны баримт, жилийн санхүүгийн тайланг хянаж баталгаажуулах , мөнгөн гүйлгээ, зардал, орлого, эргүүлэх хөрөнгөний дансны бүртгэлд хяналт тавин ажиллах үүрэгтэй.
• Группийн санхүүгийн бүртгэлийн удирдлага, төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавих
• Группийн санхүү бүртгэл ийн хэрэгжих явцад багийн гишүүдийг удирдах, зохион байгуулах
• Төсвийн удирдлага, зардлын хяналт хийх
• Санхүүгийн холбоотой тайланд дүн шинжилгээ хийх, боловсруулах, хяналт тавих
• Санхүү бүртгэлтэй холбоотой гарсан асуудлыг шийдвэрлэх, эрсдэлийг тодорхойлох, удирдах
• CEO, охин компанийн удирдлага, хувьцаа эзэмшигчид болон бусад хэлтэстэй үр дүнтэй хамтран ажиллах
Шалгуур
• Санхүү, нягтлан бодох бүртгэл чиглэлээр бакалавр болон түүнээс дээш
• Нягтлан бодогч, аудитороор 7-оос дээш жил ажилласан туршлагатай
• Мэргэшсэн нягтлан бодогч эсхүл ACCA цолтой байх
• Барилга, үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын туршлагатай бол давуу
• Групп, охин компанийн бүтэцтэй байгууллагад ажилласан бол давуу
• Санхүү татварын тайлагнал, нэгтгэл тайлагнал, НББОУС, СТОУС, Татварын хууль тогтоомжийн өндөр мэдлэгтэй
Нэмэлт мэдээлэл
Цалин тохиролцоно
Шаардлагатай ур чадвар
Манлайлал ба багийн менежмент
Төсвийн менежмент
Санхүүгийн удирдлага ба төсөв
Үйл ажиллагааны бодлогын хяналт
Төслийн менежмент
Төслийн төлөвлөлт
Байгууллагын тухай
Давуу тал
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Зайнаас ажиллах
Тав тухтай ажлын орчин
