Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг|
2 цагийн өмнө

Санхүү эрхэлсэн захирал (CFO)
Бүтэн цагийнОффис
7,000,000₮ - 7,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Групп компанийн санхүү, нягтлан бодох бүртгэл, төсөв, мөнгөн урсгалын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, стратегийн хүрээнд удирдан зохион байгуулах;
• Группийн харьяа салбар компаниудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, санхүүгийн бодлого, стандарт, дотоод хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх;
• Салбар компаниудын төсөв, орлого, зардал, ашигт ажиллагаа, мөнгөн урсгал болон санхүүгийн үзүүлэлтэд тогтмол хяналт, шинжилгээ хийх;
• Группийн хэмжээнд санхүүгийн тайлагнал, төсөвлөлт, төлөвлөлтийг уялдуулж, нэгдсэн санхүүгийн тайлан, удирдлагын тайлагналыг боловсруулан танилцуулах;
• Компанийн санхүүгийн стратеги, жилийн төсөв, санхүүгийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
• Хөрөнгө оруулалт, зээл, томоохон худалдан авалт болон бусад санхүүгийн шийдвэрт санхүүгийн тооцоо, дүн шинжилгээнд үндэслэн санал, зөвлөмж өгөх;
• Группийн санхүүгийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах арга хэмжээ хэрэгжүүлэх;
• Банк, санхүүгийн байгууллага, аудит, татвар болон бусад холбогдох байгууллагуудтай харилцах;
• Санхүү, нягтлан бодох бүртгэлийн багийг удирдан зохион байгуулж, мэргэжлийн хөгжлийг хангах;
• Группийн удирдлагад санхүүгийн мэдээлэлд үндэслэсэн стратегийн шийдвэр гаргалтаар дэмжлэг үзүүлэх.
Шалгуур
• Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 8-аас дээш жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
• Групп компани болон олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын санхүүг удирдаж байсан туршлагатай бол давуу тал;
• Санхүүгийн төлөвлөлт, төсөвлөлт, мөнгөн урсгал, хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжилгээний өндөр мэдлэгтэй;
• Салбар компаниудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, уялдуулах, нэгдсэн тайлагналын тогтолцоо бүрдүүлэх чадвартай;
• Нягтлан бодох бүртгэл, татвар, санхүүгийн тайлагналтай холбоотой хууль, стандартын мэдлэгтэй;
• Санхүүгийн программ болон Excel-ийг ахисан түвшинд ашиглах чадвартай;
• Аналитик сэтгэлгээтэй, шийдвэр гаргах болон асуудал шийдвэрлэх өндөр чадвартай;
• Удирдан зохион байгуулах, багийг манлайлах, харилцааны өндөр ур чадвартай;
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал;
• ACCA, CPA зэрэг мэргэжлийн сертификаттай бол давуу тал.
Шаардлагатай ур чадвар
Шийдвэр гаргах
Цагийн менежмент
Аналитик сэтгэлгээ
Харилцааны чадвар
Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх
Төлөвлөлт ба зорилгодоо хүрэх чадвар
Нягтлан бодох бүртгэл
Бизнесийн санхүүгийн мэдлэг
Санхүүгийн тайлагнал
Тайлан боловсруулах
Шаардлагатай хэлний мэдлэг
Англи хэл
Intermediate
Удирдах баг


Дельта Дельта
HR
Байгууллагын тухай
Давуу тал
Шүдний эмчилгээний даатгал
Нүдний эмчилгээний даатгал
Амь насны даатгал
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Гар утасны төлбөр
Шатахууны дэмжлэг
Эцэг, эхийн чөлөө
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Сарын гүйцэтгэлийн урамшуулал
