Санхүү Хариуцсан Захирал

Бүтэн цагийн

7,000,000₮ - 7,500,000₮

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг11 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Санхүү хариуцсан захирал нь компанийн санхүүгийн бүх үйл ажиллагааг удирдаж, гүйцэтгэх захирал болон Захирлуудын зөвлөлд санхүүгийн стратегийн зөвлөгөө өгөх; Групп компанийн санхүүгийн эрүүл байдлыг хангаж, төсөв, мөнгөний урсгал, татварын тайлагналыг удирдан зохион байгуулна. Үндсэн үүрэг хариуцлага: • Компанийн санхүүгийн стратеги боловсруулж, хэрэгжүүлэх • Сар, улирал, жилийн санхүүгийн тайлан бэлтгэж удирдлагад танилцуулах • Төсвийн төлөвлөлт, хяналт, шинжилгээ хийж зардлын оновчтой байдлыг хангах • Санхүүгийн үзүүлэлтүүдийг дүн шинжилгээ хийж бизнесийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх • Банк, санхүүгийн байгууллагууд болон татварын албадтай харилцах, гэрээ хэлэлцээр байгуулах • Санхүү, нягтлан бодох бүртгэл, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын багийг удирдаж хөгжүүлэх • Санхүүгийн дотоод хяналтын тогтолцоо бүрдүүлж, эрсдэлийг удирдах • Аудитын ажилд хамтран оролцож, зөвлөмжийг хэрэгжүүлэх

Шалгуур

• Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсролтой; • Санхүүгийн шинжилгээ, хөрөнгө оруулалт, хөрөнгө болон эх үүсвэрийн удирдлага, санхүүгийн удирдлага чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай; • Олон улсын банк, сан, хөрөнгө оруулагч болон санхүүгийн байгууллагаас зээл, хөрөнгө оруулалт, бонд болон бусад хэлбэрээр санхүүжилт татах төсөлд ажилласан туршлагатай; • CFA charterholder эсвэл CFA Level II болон түүнээс дээш түвшний шалгалт амжилттай давсан байх; • Тоон мэдээлэлд тулгуурлан асуудлыг хурдан шинжилж, үндэслэлтэй шийдвэр, санал дүгнэлт гаргах чадвартай; • Удирдан зохион байгуулах, манлайлах, ажил хэрэгч харилцааны ур чадварыг эзэмшсэн; • Бүтээлч эерэг зөв хандлагатай; • Барилга худалдааны салбарт ажиллаж байсан туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

"Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагийн болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Манлайлал ба удирдлага
Цагийн менежмент
Аналитик сэтгэлгээ
Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх
Зохион байгуулах ур чадвар
Нягтлан бодох бүртгэл
Бизнесийн санхүүгийн мэдлэг
Санхүүгийн загварчлал

Байгууллагын тухай

Давуу тал

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Эцэг, эхийн чөлөө
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Сонирхлын клуб
Ахмад настны асаргааны дэмжлэг
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Чөлөөт хувцаслалт
Компанийн амралт, аялал
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Зогсоолын хангамж