• Групп болон охин компаниудын санхүүгийн мэдээлэл, тайлан мэдээг нэгтгэн боловсруулж, удирдлагыг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл, дүн шинжилгээгээр хангах;
• Группийн богино, дунд болон урт хугацааны санхүүгийн төлөвлөлт, төсөв, мөнгөн урсгалын төсөөлөл боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
• Санхүүгийн үзүүлэлт, үйл ажиллагааны үр дүн, төсөв болон гүйцэтгэлийн зөрүүнд дүн шинжилгээ хийж, сайжруулах санал, шийдэл боловсруулах;
• Санхүүгийн загвар, тооцоолол, төсөөлөл боловсруулж, тэдгээрийг шийдвэр гаргалт, төлөвлөлтөд оновчтой ашиглах;
• Групп болон охин компаниудын хөрөнгө оруулалтын төсөл, бизнес санаачилгын санхүү, эдийн засгийн үр ашиг, эрсдэл, өгөөжийг үнэлэх;
• Хөрөнгө оруулалтын төсөлд NPV, IRR, ROI, Payback Period зэрэг санхүүгийн үнэлгээ, шинжилгээ хийх;
• Группийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, санхүүжилтийн хэрэгцээ, эх үүсвэр, мөнгөн урсгалын зохистой удирдлагын санал боловсруулах;
• Групп болон охин компаниудын санхүүгийн төлөвлөлт, төсөв боловсруулах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, нэгтгэх, уялдуулах;
• Санхүүгийн төлөвлөгөө, төсвийн хэрэгжилтэд тогтмол хяналт-шинжилгээ хийж, эрсдэл болон санхүүгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх санал боловсруулах;
• Удирдлагаас өгсөн чиглэл, шийдвэрийн хүрээнд санхүүгийн судалгаа, тооцоо, шинжилгээ хийж, холбогдох тайлан, танилцуулга боловсруулах.
• Санхүү, санхүүгийн менежмент, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Санхүүгийн төлөвлөлт, шинжилгээ, төсөв, хөрөнгө оруулалтын чиглэлээр 4-оос доошгүй жилийн ажлын туршлагатай;
• Групп компани, олон салбартай байгууллага, барилга, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан бол давуу талтай.
• CFA зэрэгтэй бол давуу тал болно.
• Санхүүгийн загварчлал, хөрөнгө оруулалтын үнэлгээний чиглэлээр мэргэшсэн.
• Логик болон аналитик сэтгэлгээтэй, тоон мэдээлэлд суурилан дүн шинжилгээ хийх чадвартай.
• Асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, оновчтой санал дэвшүүлэх чадвартай.
• Төлөвлөх, зохион байгуулах, ажлын ачаалал эрэмбэлэх чадвартай.
• Багаар ажиллах, харилцах, мэдээллийг ойлгомжтой танилцуулах ур чадвартай.
• Хариуцлагатай, нягт нямбай, ёс зүйтэй, мэдээллийн нууцлалыг чанд хадгалах чадвартай.