• Компанийн стратеги, бизнес төлөвлөгөөтэй уялдуулан богино, дунд, урт хугацааны санхүүгийн төлөвлөгөө, төсөв боловсруулах, хэрэгжилтийг удирдах;
• Мөнгөн урсгалыг төлөвлөх, удирдах, төлбөрийн чадвар, санхүүгийн тогтвортой байдлыг хангах;
• Хөрөнгө оруулалт, бизнесийн шийдвэр гаргалтад шаардлагатай санхүүгийн тооцоолол, үр ашгийн шинжилгээ боловсруулах;
• Өртөг тооцоолол, төсөв, зардлын удирдлагыг хэрэгжүүлж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх;
• Бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд, материалын нөөцийн өртөг, эргэлт, ашиглалтад санхүүгийн хяналт тавих;
• Бизнес төлөвлөгөөний гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, шаардлагатай тодотголын санал боловсруулах;
• Санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны уялдаа холбоо, тайлагналд хяналт тавих;
• Сар бүр санхүүгийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн боловсруулж, толгой компанид тайлагнах.
• Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Санхүүгийн төлөвлөлт, төсөв, мөнгөн урсгал, өртөг, зардлын удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай;
• Санхүүгийн удирдах албан тушаалд ажилласан, баг удирдах болон олон компанийн санхүүгийн мэдээллийг нэгтгэн удирдах чадвартай;
• Үйлдвэрлэлийн өртөг тооцоолол, бараа материалын нөөцийн удирдлага, ашигт ажиллагааны шинжилгээний мэдлэгтэй;
• Бизнес төлөвлөлт, санхүүгийн загварчлал, хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоолол хийх чадвартай;
• MS Excel болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг ахисан түвшинд ашиглах чадвартай;
• Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, удирдан зохион байгуулах, харилцааны болон манлайлах ур чадвартай.