• Компанийн стратегитай уялдсан жилийн төсөв (OPEX/CAPEX), урт болон богино хугацааны санхүүгийн таамаглал (Forecast)-ыг боловсруулж, төсөв ба гүйцэтгэлийн зөрүүгийн шинжилгээ (Variance Analysis) хийх;
• Борлуулалт, үйл ажиллагааны нэгжүүдтэй хамтран бүтээгдэхүүн, үйлчилгээ, суваг тус бүрийн өртөг, маржинд дүн шинжилгээ хийж, зардлыг бууруулах, ашгийг нэмэгдүүлэх шийдэл дэвшүүлэх;
• Шинэ төсөл, хөрөнгө оруулалт, үнийн бодлогын санхүүгийн үндэслэл, өгөөж (NPV, IRR, Payback), эрсдэлийн тооцооллыг боловсруулж Гүйцэтгэх захирлыг шийдвэр гаргалтад дата мэдээллээр хангах;
• Мөнгөн урсгалын төлөвлөлт, эргэлтийн хөрөнгийн эргэц (авлага, өглөг, бараа материал) болон санхүүжилтийн хэрэгцээг оновчтой удирдах;
• Санхүүгийн болон үйл ажиллагааны KPI гүйцэтгэлийг нэгтгэн удирдлагын тайлан (Management Reporting / Dashboard) бэлтгэж, бизнесийн эрсдэлийг урьдчилан таамаглах;
• Санхүү бүртгэлийн багтай нягт хамтран ажиллаж, санхүүгийн бодлого, дотоод хяналтын хэрэгжилт, тайлангийн үнэн зөв байдалд шинжилгээний түвшинд хяналт тавих;
• Санхүү менежмент, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Санхүү төлөвлөлт болон нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 7-оос доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
• Компанийн санхүүгийн стратеги, төсөв, мөнгөн урсгал, өртөг, ашигт ажиллагаа, санхүүгийн төлөвлөлт болон шинжилгээ хийх, санхүүгийн модел, хөрөнгө оруулалтын тооцоо боловсруулах, удирдлагад шийдвэр гаргалтын санал зөвлөмж боловсруулах өндөр ур чадвартай;
• Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (IFRS), Монгол Улсын татвар, санхүүгийн холбогдох хууль тогтоомж, дотоод хяналт, аудит, санхүүгийн эрсдэлийн талаар өргөн мэдлэгтэй;
• Санхүүгийн багийг удирдах, ажил үүргийг оновчтой зохион байгуулах, гүйцэтгэлийг хянах, ажилтнуудыг хөгжүүлэх, удирдлагын түвшинд тайлагнах, шийдвэр гаргалтыг дэмжих чадвартай;
• Сонголттой цагийн хуваарь;
• Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
• Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
• Урамшуулалт цалин; Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
• Хоол, унааны хөнгөлөлт; Эрүүл мэндийн сайн дурын даатгалын 50 хувийн хөнгөлөлт;
• 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;