Ахлах нягтлан бодогч

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг2 CV илгээсэн12 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Нягтлан бодох бүртгэлийн бодлого, дүрэм, журмыг боловсронгуй болгох, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах; • Санхүүгийн тайланг хугацаанд нь алдаагүй зөв боловсруулах, дүн шинжилгээ хийж ажиллах; • Санхүүгийн дүрэм, журмын хэрэгжилтийг тухай бүр хянаж баталгаажуулах, илэрсэн зөрчлийг арилгах, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх; • Баримт бичиг, бүртгэл, дата мэдээлэлтэй ажиллах, нууцыг хадгалах; • Удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлэх, хамт олон багаа үлгэрлэн манлайлах; • Компанийн санхүүгийн албаны үйл ажиллагаанд хамаарах бүх төрлийн баримт бичиг, тооцоо, бүртгэл, мэдээлэл, тайлангуудыг боловсруулах, хянах, баталгаажуулах, дүн шинжилгээ хийж, тайлагнах, архивлах ажлуудыг системтэйгээр удирдах; • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн хийж, гүйцэтгэлийг тухай бүрт нь тайлагнах, танилцуулах; • АБТ дагуух бусад ажил үүрэг хамаарна.

Шалгуур

• Санхүү, нягтлан бодох бүртгэлээр бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсролтой; • Ахлах нягтлан бодогчоор 2-оос дээш жил ажилласан туршлагатай, удирдан зохион байгуулах туршлагатай; • Нягтлан бодох бүртгэлийн дүрэм, журмыг хөгжүүлж, хэрэгжүүлж байсан туршлагатай; • Санхүүгийн программууд дээр ажиллах чадвар сайн байх; • Баг удирдан ажиллаж байсан туршлагатай; • Өсөн дэвжих, өөрийгөө хөгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзлэлтэй.

Шаардлагатай ур чадвар

Цагийн менежмент
Нягт нямбай
Харилцааны чадвар
Зохион байгуулах ур чадвар
Шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар
НББ-ийн программ хангамж ашиглах
Төсөв боловсруулах, урьдчилан таамаглах
Санхүүгийн тайлагнал
Ерөнхий дансны удирдлага
Татварын бэлтгэл ажил

Байгууллагын тухай

Давуу тал

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллага доторх фитнесс заал
Жилийн эцсийн урамшуулал
Шатахууны дэмжлэг
Цалинтай чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилд орох үеийн бэлэг
Зогсоолын хангамж
Жилийн гүйцэтгэлийн урамшуулал
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал
Фитнес, түүнтэй адилтгах дасгал хөдөлгөөний хөнгөлөлт
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт