• Санхүүгийн тайлангуудын мэдээлэл дээр анализ хийх
• Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг СТОУС, холбогдох хууль тогтоомж, компанийн бодлого журмын дагуу удирдан зохион байгуулах;
• Санхүүгийн тайлан, татварын тайлан болон бусад холбогдох тайлан мэдээг үнэн зөв, хугацаанд нь бэлтгэж тайлагнах;
• Борлуулалт, худалдан авалт, бараа материал, авлага, өглөг, мөнгөн хөрөнгийн бүртгэлд хяналт тавих;
• Бараа материалын үлдэгдэл, өртөг тооцоолол, тооллого болон бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах;
• Харилцагчийн авлага, нийлүүлэгчийн өглөгийн тооцоо нийлэлт, насжилтад тогтмол хяналт тавих;
• Компанийн мөнгөн урсгал, зардал, орлого болон ашигт ажиллагааны мэдээллийг хянаж, удирдлагыг шаардлагатай санхүүгийн мэдээллээр хангах;
• Сар, улирал, жилийн санхүүгийн хаалт, тайлагналын үйл ажиллагааг зохион байгуулах;
• Татвар, аудит болон бусад хяналт шалгалтад шаардлагатай мэдээлэл, баримт материалыг бэлтгэх;
• AI болон дижитал хэрэгслийг ашиглан санхүүгийн тайлан, өгөгдлийн боловсруулалт, дүн шинжилгээ, давтагддаг ажлуудыг оновчтой болгох боломжийг тодорхойлж, хэрэгжүүлэх.
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Худалдаа, борлуулалт, импорт, түгээлтийн чиглэлийн компанид ажиллаж байсан бол давуу тал;
• Бараа материал, борлуулалт, авлага, өглөг болон өртгийн бүртгэлийн сайн мэдлэгтэй;
• Монгол Улсын татвар, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийн мэдлэгтэй;
• Санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх, удирдлагыг мэдээллээр хангах чадвартай;
• Excel болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн программууд дээр ажиллах чадвартай;
• AI хэрэгслүүдийг ажлын бүтээмж, тайлан шинжилгээ, мэдээлэл боловсруулах зорилгоор ашиглах чадвартай;
• Шинэ технологи, автоматжуулалтын шийдлийг хурдан суралцаж, өдөр тутмын ажилдаа нэвтрүүлэх сонирхол, санаачилгатай;
✅ Нэмэгдэл хангамж: Шатахуун+Утасны төлбөр+Өглөөний цай+Бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт+тав тухтай ажлын орчин
Ажайл сэтгэлгээтэй, гал эрмэлзлэлтэй, найрсаг залуу хамт олон таныг хүлээж байна