• Харилцагч байгууллагын нягтлан бодох бүртгэлийн систем, бүртгэл хөтлөлтийг удирдан зохион байгуулах;
• Санхүүгийн болон татварын тайлан, холбогдох мэдээг бэлтгэх;
• Харилцагчтай тогтмол харилцаж, шаардлагатай мэдээлэл, тайлбараар хангах;
• Санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, анхаарах асуудал болон сайжруулах боломжийг тодорхойлох;
• Харилцагчийн тооцоо, тооцооллыг бэлтгэх, хянах, тулган шалгах.
• Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эсвэл аудитын чиглэлээр 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай;
• Бусдыг сонсож, мэдээллийг ойлгомжтой тайлбарлан, эелдэг бөгөөд мэргэжлийн түвшинд харилцдаг;
• Мэргэжлийн өсөлт, карьерын зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн төлөө суралцах хүсэлтэй;
• Шинэ мэдлэг, арга барилд нээлттэй, санал зөвлөмжийг хүлээн авч өөрийгөө хөгжүүлдэг;
• Мэргэжлийн ёс зүйг эрхэмлэж, мэдээллийн нууцлалыг чанд хадгалдаг;
• Багаар ажиллаж, мэдлэг туршлагаа хуваалцан, хамт олноо дэмждэг.
Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж буйтай холбогдуулан таныг дараах нэмэлт боломжит ажлын байранд урьж байна.
• Хувийн эрүүл мэндийн даатгал
• Гадаад аялалд хамруулах боломжтой
• Найрсаг болон туршлагатай хамт олон