Бүх ажлын зар

Ахлах архитектур

Бүтэн цагийнОффис

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг17 цагийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Барилга, үл хөдлөх хөрөнгийн төслийн архитектурын концепц, ерөнхий төлөвлөлт, зураг төслийг боловсруулах • Зураг төслийн багийг удирдан чиглүүлж, ажлын хуваарь болон гүйцэтгэлийг хянах • Зураг төсөл, техникийн шийдлийг холбогдох норм, стандарт, хууль тогтоомжид нийцүүлэх • Захиалагчийн хэрэгцээ, төслийн зорилгыг архитектурын оновчтой шийдэл болгон боловсруулах • Инженерийн баг болон бусад мэргэжилтнүүдтэй уялдаа холбоотой ажиллах • Архитектурын зураг, 3D загвар, материалын сонголт, техникийн баримт бичгийг хянах • Төслийн явцад зураг төслийн өөрчлөлт, зөрчил, эрсдэлийг тодорхойлон шийдвэрлэх • Зураг төслийн зөвшөөрөл, магадлан шалгалт болон холбогдох байгууллагын шаардлагыг хангах • Барилгын талбайн хэрэгжилтэд архитектурын хяналт тавьж, чанарын шаардлагыг баталгаажуулах • Төслийн тайлан, танилцуулга болон шийдлийн үндэслэлийг удирдлагад танилцуулах

Шалгуур

• Архитектурын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй • Ахлах архитектур, ерөнхий архитектор эсвэл ижил төстэй албан тушаалд 5-аас дээш жилийн туршлагатай • Барилга, хот төлөвлөлт, зураг төслийн холбогдох норм, стандарт, дүрэм журмын мэдлэгтэй • AutoCAD, Revit, SketchUp, 3D Max эсвэл ижил төстэй программ дээр ажиллах чадвартай • Архитектурын зураг төсөл боловсруулах, хянах болон барилгын хэрэгжилтэд хяналт тавих туршлагатай • Төслийн баг удирдах, үүрэг хуваарилах, ажлын үр дүнг үнэлэх чадвартай • Захиалагч, зөвлөх болон гүйцэтгэгч талуудтай мэргэжлийн түвшинд харилцах чадвартай • Шинэлэг, хэрэгжих боломжтой, эдийн засгийн үр ашигтай архитектурын шийдэл боловсруулах чадвартай • Мэргэжлийн эрх, сертификаттай бол давуу тал болно • Хариуцлагатай, нягт нямбай, асуудлыг бие даан шийдвэрлэх чадвартай

Шаардлагатай ур чадвар

Нягт нямбай
Харилцааны чадвар
AutoCAD
Autodesk Revit
Архитектурын зураг төсөл
Зураг төслийн менежмент

Байгууллагын тухай

Давуу тал

Байгууллага доторх фитнесс заал
Оюутны сургалтын төлбөрийн дэмжлэг
Унааны хөнгөлөлт
Цалинтай чөлөө
Цалинтай баярын амралт
Уян хатан цагийн хуваарь
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн амралт, аялал
Ажилтны автобус, унаа
Улирлын гүйцэтгэлийн урамшуулал