• Стратеги боловсруулах: Компанийн урт болон богино хугацааны бизнесийг өргөжүүлэх стратеги, төлөвлөгөөг боловсруулж, удирдан хэрэгжүүлэх.
• Зах зээлийн судалгаа шинжилгээ: Зах зээлийн чиг хандлага, өрсөлдөгчдийн үйл ажиллагаа, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад судалгаа хийж, дүгнэлт гаргах.
• Шинэ түншлэл, харилцаа тогтоох: Стратегийн чухал түншүүд, B2B харилцагч байгууллагуудыг олж илрүүлж, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийх, харилцааг бэхжүүлэх.
• Бизнесийн шинэ сувгийг хөгжүүлэх: Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын шинэ сувгуудыг нээх, орлого олох шинэ боломжуудыг эрэлхийлэх.
• Төслийн удирдлага: Бизнес хөгжлийн шинэ санаачлага, төслүүдийг эхлүүлж, төслийн үе шат бүрийг хянаж удирдах.
• Хэлтэс хоорондын хамтын ажиллагаа: Борлуулалт, маркетинг, санхүү болон бусад холбогдох хэлтсүүдтэй нягт хамтран ажиллаж, бизнесийн зорилгоо нэгдмэл байдлаар хангахад анхаарах.
• Боловсрол: Бизнесийн удирдлага, эдийн засаг, санхүү, маркетинг эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
• Ажлын туршлага: Бизнес хөгжил, борлуулалт, төслийн менежмент болон холбогдох салбарт 2-оос дээш жил удирдах эсвэл мэргэжлийн түвшинд ажилласан туршлагатай байх.
• Хэлэлцээр хийх ур чадвар: Харилцааны өндөр соёлтой, бусдыг итгүүлэх, амжилттай хэлэлцээр хийх чадвартай байх.
• Аналитик болон стратегийн сэтгэлгээ: Тоон өгөгдөл, зах зээлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргах чадвартай байх.
• Хэлний мэдлэг: Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (Гадаад түншүүдтэй ажиллах, гадаад зах зээлийн мэдээлэл судлахад давуу тал болно).
• Хувийн ур чадвар: Санаачилгатай, бие даан болон багаар ажиллах өндөр чадвартай, ачаалал даах чадвартай, үр дүнд чиглэсэн хандлагатай байх.