• Уурхайн барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
• Барилгын ажлын зураг төсөл, техникийн баримт бичиг, ажлын тоо хэмжээ, төсөв, төлөвлөгөөг хянах, санал боловсруулах.
• Барилгын ажлын өдөр тутмын болон долоо хоног, сарын төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэлийг хянах.
• Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажлыг уялдуулан зохион байгуулж, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих.
• Барилгын ажлын чанар, технологийн горим, материалын стандарт, норм дүрмийн мөрдөлтийг хангах.
• Барилгын ажлын явцад техникийн хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах.
• Материал, тоног төхөөрөмжийн захиалга, татан авалт, зарцуулалт болон нөөцийн төлөвлөлтийг хянах.
• Барилгын ажлын төсөв, зардал, материалын зарцуулалтад хяналт тавьж, зардлын үр ашгийг сайжруулах.
• Уурхайн барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлийн ажлыг зохион байгуулах.
• Барилгын ажлын явц, гүйцэтгэл, чанар болон тулгамдсан асуудлын талаар удирдлагад тогтмол тайлагнах.
• ХАБЭА-н дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангаж, ажилтнуудын аюулгүй ажиллагаанд хяналт тавих.
• Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгөх, гүйцэтгэлийн болон холбогдох техникийн баримт бичгийг бүрдүүлэх.
• Захиалагч, зураг төсөл зохиогч, хяналтын байгууллага болон бусад холбогдох талуудтай мэргэжлийн түвшинд хамтран ажиллах.
• Шууд удирдлагаас өгсөн чиг үүргийн хүрээнд бусад ажил үүргийг гүйцэтгэх.
• Барилгын инженер, иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
• Барилгын ахлах инженер, төслийн инженер болон барилгын талбайн удирдлагаар ажиллаж байсан туршлагатай.
• Уул уурхайн салбарын барилга байгууламж, үйлдвэрийн болон дэд бүтцийн төслийн талаар мэдлэг, туршлагатай бол давуу тал болно.
• Барилгын зураг төсөл, төсөв, ажлын тоо хэмжээ уншиж ойлгох, хянах чадвартай.
• Барилгын норм, дүрэм, стандарт, техникийн шаардлагын мэдлэгтэй.
• AutoCAD болон Microsoft Office программууд дээр ажиллах чадвартай.
• Төслийн төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэлийн хяналт хийх чадвартай.
• Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, шийдвэр гаргах ур чадвартай.
• Харилцааны соёлтой, хариуцлагатай, ёс зүйтэй.
• Орон нутагт ростероор ажиллах боломжтой.
• ХАБЭА-н шаардлага, дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах чадвартай.