Барилга, бүтээцийн ахлах инженер
Бүтэн цагийн
4,500,000₮ - 5,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Барилгын бүтээцийн зураг төсөл боловсруулах, хяналт тавих
• Барилгын зураг төсөлд стандарт, дүрэм журмыг мөрдөх
• Зураг төсөл боловсруулах явцад техникийн шаардлагыг хангах, хяналт тавих
• Зураг төсөл дээрх алдааг засах, шинэчлэх ажлыг зохион байгуулах
• Бүтэц, элемэнтүүдийн тооцоолол хийх
• Хугацаанд нь зураг төсөл боловсруулах, хянах
Шалгуур
• Барилгын инженер болон холбогдох мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
• Барилгын зураг төсөл боловсруулж, бүтээцийн тооцооллийг 5 болон түүнээс дээш жилийн туршлагатай байх
• Autocad, Revit, SketchUp зэрэг програмуудыг бүрэн эзэмшсэн байх
• Багаар ажиллах чадвартай, холбоо тогтоох чадвартай байх
• Шинэ технологи, шийдлүүдийг судлах, ашиглах сонирхолтой байх
Нэмэлт мэдээлэл
Манай байгууллага нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагны болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 14-16 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
Давуу тал:
-Ажилчдын хоолтой
-Машины зогсоолтой
Манай компани эерэг хандлагатай, бүтээлч эрмэлзэлтэй, эрч хүчтэй залуусыг ажлын байран дээрээ сурч хөгжих, өсөн дэвших боломжоор хангаж, чадварлаг мэргэшсэн хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна. Бид улс орныхоо эдийн засгийн хөгжил, нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагчдынхаа хүлээлтээс давсан, салбартаа тэргүүлэгч компани болох зорилготойгоор ажиллаж байна.
Шаардлагатай ур чадвар
AutoCAD
Барилгын инженерчлэл
Барилгын материал
Барилгын стандарт
Төслийн төлөвлөлт
Барилгын бүтээцийн төлөвлөлт
Техникийн зураг төсөл
Байгууллагын тухай

Гурван бухат ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 1 дагагч · 51-200 employees · Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Давуу тал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Зогсоолын хангамж