• Ил уурхайн геологийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
• Геологийн тайлан, бүртгэлийг хугацаанд нь, үнэн зөв гаргах
• Нүүрсний давхарга, хучаас болон агуулагч чулуулгийн геологийн нөхцөлд хяналт тавих
• Өрөмдлөг, дээжлэлт, сорьцлолтын ажлыг зохион байгуулж, үр дүнд хяналт тавих
• Нүүрсний чанар, давхаргын зузаан, хил заагт геологийн хяналт тавих
• Олборлолтын явцад нүүрсний геологийн нөхцөл, олборлолтын хил заагт хяналт тавих
• Нөөцийн тооцоо, геологийн загварчлал болон уурхайн төлөвлөлтөд шаардлагатай мэдээллээр хангах
• Геологийн мэдээллийн сан, зураглал, тайланг хариуцан ажиллах
• Геологийн багийг удирдан чиглүүлэх
• Олборлолтын алдагдал, бохирдлыг зөвшөөрөгдөх хэмжээнд барих
• Геологи мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
• Нүүрсний уурхайд геологичоор 5-с дээш жилийн ажилласан туршлагатай
• Нүүрсний геологи, нөөцийн тооцоо, чанарын хяналтын талаар мэргэжлийн мэдлэгтэй
• Surpac, Micromine геологийн программд ахисан түвшинд программ хангамж дээр ажиллах чадвартай
• Геологийн багийг удирдан зохион байгуулах, багаар үр дүнтэй ажиллах чадвартай
• Хариуцлагатай, санаачилгатай, мэргэжлийн ёс зүйтэй
• Геологийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргалтад мэргэжлийн түвшинд оролцох чадвартай
• Уурхайн талбайд болон ростероор ажиллах боломжтой.
• Баг хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай.
• Өмнөговь аймгийн Ноён суманд байрлалтай нүүрсний уурхайд ээлжээр ажиллана.