• Уул уурхайн тээврийн ХАБЭА-н бодлого, стандарт, журмын хэрэгжилтийг удирдан зохион байгуулах
• Ээлжийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтыг хэрэгжүүлэх
• Эрсдэлийн үнэлгээ хийж, аюулыг тодорхойлон бууруулах арга хэмжээ боловсруулах
• Осол, зөрчил, near miss тохиолдлыг бүртгэн шалгаж, шалтгаан нөхцөлийг тогтоох
• Залруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтийг хянах
• Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалт, дадлага зохион байгуулах
• Уул уурхайн тоног төхөөрөмж, ажлын байр, үйлдвэрлэлийн үйл явцад үзлэг шалгалт хийх
• ХАБЭА-н үзүүлэлт, тайлан мэдээг нэгтгэн удирдлагад танилцуулах
• Хууль тогтоомж, стандарт, компанийн дотоод журмын нийцлийг хангах
• ХАБЭА-н ажилтнуудын ээлжийн ажлыг удирдан чиглүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгөх
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, уул уурхайн инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• ХАБЭА-н чиглэлээр 5-аас дээш жилийн туршлагатай, ахлах түвшинд ажилласан туршлагатай
• Уул уурхайн үйлдвэрлэлийн орчин, техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны мэдлэгтэй
• Монгол Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын мэдлэгтэй
• Эрсдэлийн үнэлгээ, ослын шалтгаан шинжилгээ хийх чадвартай
• Сургалт, зааварчилгаа боловсруулах, үр дүнтэй хүргэх ур чадвартай
• Тайлан боловсруулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай
• Ээлжийн болон талбайн нөхцөлд ажиллах боломжтой
• Багаар ажиллах, манлайлах, харилцааны өндөр ур чадвартай
• Хариуцлагатай, зарчимч, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг байх