Хүний нөөцийн ахлах менежер
Бүтэн цагийнОффис
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, хэрэгжилтийг хянах
• Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтыг удирдан зохион байгуулах
• Хөдөлмөрийн харилцаа, ажилтны шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх
• Ажлын байрны тодорхойлолт, бүтэц, орон тоо, ажлын ачааллын шинжилгээнд оролцох
• Гүйцэтгэлийн удирдлага, KPI-ийн хэрэгжилтийг зохион байгуулах
• Шинэ ажилтны дасан зохицол, ажилтны хөгжил, идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах
• Хүний нөөцийн тоон мэдээлэл, тайлан, судалгаанд дүн шинжилгээ хийж, удирдлагад санал, шийдэл боловсруулах
• Охин компани болон бизнесийн нэгжүүдийн удирдлагатай HR асуудлаар хамтран ажиллах
• Хүний нөөцийн бодлого, журам, процессын хэрэгжилтийг хангах, сайжруулах
Шалгуур
• Хүний нөөцийн менежмент, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Хүний нөөцийн чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай
• Ахлах болон удирдах түвшинд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал
• Group / Holding болон олон бизнесийн нэгжтэй байгууллагад ажиллаж байсан бол давуу тал
• Хөдөлмөрийн харилцаа, бүрдүүлэлт, гүйцэтгэлийн удирдлага, HR процессын талаар сайн мэдлэгтэй
• Асуудлын шалтгааныг тодорхойлж, хэрэгжихүйц шийдэл гаргах чадвартай
• Аналитик сэтгэлгээтэй, тайлан мэдээлэл боловсруулах чадвартай
• Удирдлага болон ажилтнуудтай үр дүнтэй харилцаж, нөлөөлөх чадвартай
• Бие даан болон багаар ажиллах, ажлыг эрэмбэлэн зохион байгуулах чадвартай
Шаардлагатай ур чадвар
Сэтгэл хөдлөлөө удирдах чадамж
Төлөвлөлт ба зорилгодоо хүрэх чадвар
Ажилтны бүртгэл, мэдээллийн систем
Хөдөлмөрийн хуулийн мэдлэг
Хүний нөөцийн удирдлагын систем ашиглах
Байгууллагын тухай
Давуу тал
Уян хатан цагийн хуваарь
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
