• Хүний нөөцийн бодлого, дүрэм журам, зааврыг боловсруулах, шинэчлэх, хэрэгжилтийг хангах
• Ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээний (KPI ) системийг хөгжүүлэх, үнэлгээг тогтмол зохион байгуулах
• Хүний нөөцийн багийг чиглүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх
• Бизнесийн удирдлага, Хүний нөөцийн менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Хүний нөөцийн чиглэлээр 8-аас доошгүй жил, үүнээс ахлах эсвэл удирдлагын түвшинд ажилласан туршлагатай байх
• Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн гүнзгий мэдлэгтэй
• Манлайлах, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх болон харилцааны өндөр соёлтой байх
• Групп бүтэцтэй компани эсвэл олон салбар нэгж бүхий байгууллагад Хүний нөөцийн ахлах менежерийн түвшинд ажиллаж, хүний нөөцийн бодлого, стратегийг хэрэгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно.
Яагаад Уранган ХХК-ийг сонгох ёстой вэ?
• Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба хоол, утас, унааны нэмэгдэлтэй. Жил бүр инфляцаас хамааран цалин нэмэгдэх боломжтой системийг бий болгосон.
• Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурч хөгжих боломжийг бий болгодог.
• Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон.
• Ур чадвартай хамт олон – Амжилтад хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой.
• Ажил амьдралын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба илүү цагийн нэмэгдэлтэй.
• Хувь хүний хөгжил – Эрүүл амьдралыг дэмжиж фитнесийн урамшуулалтай ба карьер хөгжлийн хөтөлбөр, төрөл бүрийн мэргэжлийн сургалтад хамрагдана.