Ахлах хуульч

Бүтэн цагийн

5,500,000₮ - 6,000,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг24 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Уул уурхайн гэрээлэгч компаниуд болон бусад бизнесийн түншүүдтэй байгуулах үндсэн гэрээ, хэлцэл зэрэг чухал ач холбогдол бүхий арилжааны гэрээ, хэлцлийг боловсруулах, хянах, хэлэлцээр хийх үйл явцыг удирдан зохион байгуулах. • Удирдлагын баг болон үйл ажиллагааны багт арилжааны эрх зүйн асуудлаар практик, шийдэлд чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх. • Шүүхийн маргаан болон бусад маргаан шийдвэрлэх ажиллагааг удирдан зохион байгуулах, үүнд хэргийн стратеги боловсруулах, хэлэлцээр хийх, хөндлөнгийн хуулийн зөвлөхтэй хамтран ажиллах, үйл ажиллагааг уялдуулах. • Хууль тогтоомж, зохицуулалтын чиглэлийг хариуцсан Ахлах Хуульч болон холбогдох бусад бизнесийн нэгжүүдтэй хамтран ажиллаж, Компанид нэгдсэн, зохицуулалттай хуулийн дэмжлэг үзүүлэх.

Шалгуур

• Монгол Улсад хуульчийн мэргэжлээр ажиллах эрхтэй, арилжааны эрх зүйн чиглэлээр өндөр түвшний туршлагатай, гэрээ боловсруулах болон гэрээний хэлэлцээр хийх чадвар сайтай байх. Уул уурхай болон үйл ажиллагаа, үйлдвэрлэл, төсөл хэрэгжүүлдэг байгууллагад ажилласан туршлагатай бол давуу тал болно. • Шүүхийн маргаан болон маргаан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулах чадвар, туршлагатай байх. • Монгол болон англи хэлээр бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай байх. • Ахлах удирдлага болон үйл ажиллагааны багтай бие даан ажиллах, бизнесийн зөв шийдвэр гаргалтыг эрх зүйн үүднээс үнэлэх, практик, шийдэлд чиглэсэн хууль зүйн зөвлөгөө өгөх чадвартай байх.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Харилцааны чадвар
Ёс зүйтэй
Удирдах, чиглүүлэх
Дүн шинжилгээ хийх
Гэрээний эрх зүй
Хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулах
Хууль, эрх зүйн мэдлэг

Байгууллагын тухай

Давуу тал

Тав тухтай ажлын орчин
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа