Маркетингийн ахлах менежер
Бүтэн цагийн
6,000,000₮ - 6,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Стратеги ба төлөвлөлт: Маркетингийн дунд ба богино хугацааны стратеги, стратеги төлөвлөгөө болон төсвийг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
• Судалгаа ба шинжилгээ: Зах зээл, хэрэглэгчийн төлөв байдал, өрсөлдөгчдийн судалгааг тогтмол хийж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах
• Аян ба Идэвхжүүлэлт: Дижитал ба уламжлалт маркетингийн аян (campaign)-уудыг санаачлан төлөвлөх, гүйцэтгэлийг удирдах
• Бренд менежмент: Компанийн брендингийн дагуу өнгө аясыг бүх сувгаар стандартын дагуу оновчтой сувгаар нийтлэх,
• Багийн манлайлал: Маркетингийн багийг удирдан чиглүүлэх, дасгалжуулах ажлын гүйцэтгэлийг үнэлэх
• Хамтын ажиллагаа: Компанийн гадаад, дотоод харилцаанд төлөөлөн оролцох, хэвлэл мэдээллийн байгууллага, түншүүдтэй харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах
Шалгуур
• Бизнесийн удирдлага, Маркетинг, Хэвлэл мэдээлэл, Харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Маркетингийн чиглэлээр 8-аас доошгүй жил, үүнээс ахлах эсвэл удирдлагын түвшинд 3-ээс дээш жил ажилласан туршлагатай
• Сошиал медиа болон дижитал маркетингийн хэрэгслүүдийг бүрэн эзэмшсэн
• Олон нийтийн харилцаа, эвент болон контент маркетингийн талаар гүнзгий ойлголттой
• Аналитик сэтгэлгээтэй, дата шинжилгээний хэрэгсэл ашиглах чадвартай
• Төсөл болон цаг хугацаа удирдах өндөр чадвартай
• Манлайлах чадвартай, санаачилгатай, бүтээлч, асуудал шийдвэрлэх хандлагатай
• Англи хэлний ахисан шатны ярианы болон бичгийн чадвартай байх
Нэмэлт мэдээлэл
- Сарыэ цалин 6,050,000₮+ Жилийн эцсийн урамшуулал цалин
- Ажлын цаг 09:00-17:00
- Авто зогсоол хоол унаа бусад хангамжын багцтай
- Групп компанийн хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөрт хамрагдана
Шаардлагатай ур чадвар
Бүтээлч сэтгэлгээ
Шинэ санаа гаргах чадвар
Олон үүрэг зэрэг гүйцэтгэх чадвар
Үйл ажиллагааны оновчтой зохион байгуулалт
Зохион байгуулах ур чадвар
Маркетинг ба брэндийн менежмент
Маркетингийн судалгаа
Байгууллагын тухай

Таван Богд Автомотив ХХК
Маркетинг PR, менежмент · 5 дагагч · 51-200 employees · Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйн эрүүл мэндийн дэмжлэг
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Байгууллагын эмч, сувилагч
Байгууллага доторх фитнесс заал
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Орон сууцны дэмжлэг
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Цалинтай чөлөө
Эцэг, эхийн чөлөө
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Сонирхлын клуб
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилтны хөнгөлөлт
Зогсоолын хангамж