• Брэндийн үнэ цэнийг урт хугацаанд бий болгож, брэндийн байр суурийг тогтвортой байлгах;
• Компанийн маркетингийн стратеги, брэндийн чиглэл, жилийн төсвийг тодорхойлох, боловсруулах, хэрэгжилтийг удирдан чиглүүлэх;
• Брэндийн дүр төрх, байр суурь, удирдамж болон дуу хоолойг бүх сувгаар нэгдмэл, уялдаатай байлгах;
• Олон нийттэй харилцах (PR) болон байгууллагын харилцаа холбоог удирдаж, компанийн нэр хүндийг хамгаалах, хямралын үеийн харилцааг зохион байгуулах;
• Зах зээл болон брэндийн танигдсан байдлын судалгааны дүнд үндэслэн маркетингийн стратегийн шийдвэрүүдийг гаргах;
• Маркетингийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
• Судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, судалгааны дүнг маркетингийн стратегид ашиглах чадвартай.
• Бизнесийн удирдлага, маркетинг бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Маркетингийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан, үүнээс 2-оос доошгүй жил маркетингийн баг, нэгж удирдсан;
• Англи хэлний ахисан түвшний (Advanced) бичгийн болон ярианы чадвартай бол давуу тал болно;
• Стратегийн сэтгэлгээ, дүн шинжилгээнд суурилсан шийдвэр гаргалт;
• Ажлын цагийг баримталж, бүтээлч ажилладаг байх.
Бид таньд юу санал болгох вэ?
• Ажлын уян хатан цаг: /08:00-10:00-17:00-19:00/;
• Ур чадвар гүйцэтгэлд суурилсан урамшуулал;
• Сар бүр 1 өдрийн цалинтай чөлөө болон төрсөн өдрийн цалинтай чөлөө;
• Санаачилгыг тань дэмждэг нээлттэй, эрч хүчтэй хамт олон.