• Стратеги ба төлөвлөлт: Маркетингийн дунд ба богино хугацааны стратеги, стратеги төлөвлөгөө болон төсвийг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
• Судалгаа ба шинжилгээ: Зах зээл, хэрэглэгчийн төлөв байдал, өрсөлдөгчдийн судалгааг тогтмол хийж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах
• Аян ба Идэвхжүүлэлт: Дижитал ба уламжлалт маркетингийн аян (campaign)-уудыг санаачлан төлөвлөх, гүйцэтгэлийг удирдах
• Бренд менежмент: Компанийн брендингийн дагуу өнгө аясыг бүх сувгаар стандартын дагуу оновчтой сувгаар нийтлэх
• Багийн манлайлал: Маркетингийн багийг удирдан чиглүүлэх, дасгалжуулах ажлын гүйцэтгэлийг үнэлэх
• Хамтын ажиллагаа: Компанийн гадаад, дотоод харилцаанд төлөөлөн оролцох, хэвлэл мэдээллийн байгууллага, түншүүдтэй харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах
• Бизнесийн удирдлага, Маркетинг, Хэвлэл мэдээлэл, Харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Маркетингийн чиглэлээр 8-аас доошгүй жил, үүнээс ахлах эсвэл удирдлагын түвшинд 3-ээс дээш жил ажилласан туршлагатай
• Сошиал медиа болон дижитал маркетингийн хэрэгслүүдийг бүрэн эзэмшсэн
• Олон нийтийн харилцаа, эвент болон контент маркетингийн талаар гүнзгий ойлголттой
• Аналитик сэтгэлгээтэй, дата шинжилгээний хэрэгсэл ашиглах чадвартай
• Төсөл болон цаг хугацаа удирдах өндөр чадвартай
• Манлайлах чадвартай, санаачилгатай, бүтээлч, асуудал шийдвэрлэх хандлагатай
• Англи хэлний ахисан шатны ярианы болон бичгийн чадвартай байх
- Сарын цалин 6,050,000₮+Жилийн эцсийн урамшуулал цалин **
- Ажлын цаг 09:00-17:00
- Авто зогсоол, хоол унаа бусад хангамжийн багцтай
- Групп компанийн хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөрт хамрагдана