• Улаанбаатар хот болон орон нутагт шинээр хэрэгжиж буй барилга, орон сууц, хотхон, оффисын төслүүдийн судалгаа хийх.
• Барилгын компани, төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, ерөнхий гүйцэтгэгч байгууллагуудтай холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэх.
• Төслийн борлуулалтын стратеги, маркетингийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх.
• Барилгын төслүүдэд компанийн вакум цонхыг нийлүүлэх боломжийг судалж, үнийн санал болон бүтээгдэхүүний танилцуулга хүргүүлэх.
• Төслийн захиалга, гэрээ хэлцэл, үнийн тохиролцоо болон борлуулалтын үйл явцыг эхнээс нь дуустал хариуцан ажиллах.
• Шинэ харилцагч татах, байгууллагын борлуулалтын сувгийг өргөжүүлэх.
• Өрсөлдөгчийн судалгаа, зах зээлийн эрэлт, үнийн судалгаа хийх.
• Маркетингийн идэвхжүүлэлт, сурталчилгаа, бүтээгдэхүүний танигдах байдлыг нэмэгдүүлэх ажлыг удирдан зохион байгуулах.
• Борлуулалтын багийн үйл ажиллагааг чиглүүлж, төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянах.
• Маркетинг, бизнесийн удирдлага, борлуулалт болон холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн.
• Борлуулалт, маркетингийн чиглэлээр 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай.
• B2B болон байгууллагын түвшний төслийн борлуулалт хариуцаж байсан туршлагатай.
• Барилгын салбар, үл хөдлөх хөрөнгө, барилгын материалын борлуулалтын туршлагатай бол давуу тал болно.
• Маркетингийн стратеги, зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн сегментчлэл хийх мэдлэгтэй.
• Харилцагч татах, хэлэлцээр хийх, гэрээ байгуулах ур чадвартай.
• Бие даан ажиллах, санаачилга гаргах, үр дүнд чиглэн ажиллах чадвартай.
• Тайлан, төлөвлөгөө боловсруулах болон компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.
Фенстер Монгол ХХК нь вакум цонх, хаалганы үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаатай холбогдуулан борлуулалт, маркетингийн стратеги боловсруулж, барилгын салбарын томоохон төслүүдтэй хамтран ажиллах чадвартай туршлагатай мэргэжилтэн хайж байна.