Ээлжийн мастер

Түр ажил

5,000,000₮ - 5,500,000₮

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг2 CV илгээсэн25 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Боловсруулах үйлдвэрийн хэлтсийн операторуудад аюулгүй байдал ба үйл ажиллагааны хурлыг тогтмол хийж, ажлын наряд даалгавар өгөх. • Хэсэг нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, үзүүлэлтийг хэлтсийн удирдлагад тухай бүр тайлагнаж, шаардлагатай шийдвэрийг хамтран гаргах. • Технологийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд хэлтсийн дотоод бүрэлдэхүүнээс гадна уулын хэлтэс, засварын хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, төслийн баг хамт олонтой нягт хамтарч, төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг хангаж ажиллах. • Ажлын байрны үзлэг шалгалтыг тогтсон хуваарийн дагуу хийж, илэрсэн үл тохирлыг арилгах, шаардлагатай засал үйлчилгээний ажлын захиалгыг үүсгэх. • Химийн бодисын тухай хууль, журам болон үйлдвэрийн техник ашиглалтын дүрмийг мөрдөж ажиллах. • Даралтат сав, шугам хоолой, хяналт-хэмжих хэрэгслийн аюулгүй ажиллагааг хариуцан, техникийн паспортод холбогдох тэмдэглэгээ, бичилтийг цаг тухайд нь хөтлөх. • Операторуудад ажлын байрны анхан шатны зааварчилгаа, ээлжит болон ээлжит бус зааварчилгааг тогтсон хугацаанд өгөх. • ААЗ-г технологийн процесс болон тоног төхөөрөмжид өөрчлөлт, шинэчлэлт орсон тохиолдолд тогтмол шинэчлэлт хийж байх ба операторуудад зааварчилга өгч, шалгалт авах. • Өндөр эрсдэлтэй ажил гүйцэтгэх үед тухайн ажлын аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг операторуудад мөрдүүлж, холбогдох зөвшөөрлүүдийг бичгээр авч тус ажлыг удирдан зохион байгуулах.

Шалгуур

• Уул уурхай, баяжуулах үйлдвэр, металлургм, химийн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой • Нуруулдан уусгалт, баяжуулах үйлдвэрт 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай • Ахлах оператор, мастер,ээлжийн удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай • Төв аймаг, Баян-Өнжүүл суманд 14/14 ээлжээр ажиллах боломжтой

Нэмэлт мэдээлэл

Зөвхөн сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбогдоно.

Шаардлагатай ур чадвар

Шийдвэр гаргах
Уул уурхайн үйл ажиллагааны менежмент
Ээлжийн зохион байгуулалт

Байгууллагын тухай

Давуу тал

Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа