Скорингийн Шинжилгээний Мэргэжилтэн

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг2 CV илгээсэн13 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Ажлын байрны зорилго: • Бизнесийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй болон шинээр хөгжүүлж буй скорингийн моделийг хөгжүүлэх, сайжруулах, үр дүнтэй байдлыг хангах, холбогдох процесс, системийн шаардлагыг тодорхойлон хэрэгжүүлэх, хянах. Зах зээл, бизнесийн хэрэгцээнд нийцсэн шинэ боломж, шийдлийг судалж, бизнесийн шийдвэр гаргалтыг дэмжихийн зэрэгцээ Компанийн нэгдлийн шаардлагатай үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ. Гүйцэтгэх үндсэн үүрэг: • Скорингийн модель хөгжүүлэх, сайжруулах, үр дүнтэй байдалд хяналт тавих; • Модельд дүн шинжилгээ хийж, гүйцэтгэл болон үр дүнг үнэлэх, сайжруулах санал гаргах; • Скорингийн модель хөгжүүлэлттэй холбоотой төсөл, үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах; • Зах зээлийн нөхцөл, бизнесийн хэрэгцээнд нийцсэн шинэ модель, шийдлийн боломжийг судлах, санал санаачилга гаргах; • Тайлан, дүн шинжилгээ боловсруулж, удирдлагад санал зөвлөмж хүргүүлэх; • Шинэ шийдлийг турших, хэрэгжүүлэх үйл явцад оролцох; • Модель болон холбогдох системийн шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих; • Асуудлыг шинжлэн шийдэл боловсруулах, тасралтгүй сайжруулалтыг хэрэгжүүлэх; • Мэдээллийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох бодлого, журам, стандартуудыг мөрдөх; • Шаардлагатай бусад ажил үүргийг гүйцэтгэх.

Шалгуур

Боловсрол, Мэргэжил, Туршлага • Математик загварчлал, Бизнесийн удирдлага, мэдээллийн систем, санхүү, эдийн засаг эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, скоринг тооцоолол, дата аналист, математик аналитик, систем хөгжүүлэлт, санхүү, мэдээллийн технологийн чиглэлээр 1–3 жил ажиллаж байсан туршлагатай. Ур чадвар • Өөрийгөө илэрхийлэх, бусдад танилцуулах, ойлгуулах чадвартай • Удирдан зохион байгуулах чадвартай • Бүтээлч сэтгэлгээтэй, шинэ санал, санаачлага гаргах чадвартай • Скоринг тооцоолол гаргах, үр дүнг шинжлэх чадвартай • IT болон систем хөгжүүлэлтийн мэдлэгтэй • Дата, дүн шинжилгээ хийх суурь мэдлэгтэй. / SQL, Power BI ашигладаг байх/ • Аналитик болон шүүмжлэлтэй сэтгэлгээтэй, асуудал шийдвэрлэх чадвартай • Аман болон бичгийн ярианы чадвар өндөр байх • Компьютерын хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай

Нэмэлт мэдээлэл

“ЛэндМН ББСБ” ХК нь Монгол улсын зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж буй барьцаагүй хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. Бидэнтэй нэгдсэнээр: • Ажлын уян хатан цаг • Эрүүл мэндийн даатгал • Спорт заал • Цай, кофены хангамж • Алжаал тайлах гэрээт бариач • Ажиллахад таатай орчин болон бусад олон олон боломжууд таныг хүлээж байна.

Шаардлагатай ур чадвар

Багаар ажиллах
Дасан зохицох
Аналитик сэтгэлгээ
Нягт нямбай
Харилцааны чадвар
Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх
Хариуцлагатай
Microsoft Excel
Бизнесийн шинжилгээ
Зээлийн эрсдэлийн үнэлгээ
Өгөгдлийн шинжилгээ хийх
Өгөгдлийн шинжилгээ
Санхүүгийн шинжилгээ
Санхүүгийн таамаглал
Санхүүгийн тайлагнал
Процессийн сайжруулалт
Эрсдэлийн удирдлага
Бизнесийн загварчлал

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Эцэг, эхийн чөлөө
Уян хатан цагийн хуваарь
Ажлын байрны сургалт
Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл
Сонирхлын клуб
Гашуудлын чөлөө, тэтгэмж
Ажилтны хүүхдийн өрөө
Өдрийн хоолны хөнгөлөлт
Өглөөний цай
Ажилд орох үеийн бэлэг