Бүх ажлын зар

Сонгон шалгаруулалтын менежер

Бүтэн цагийнОффис

4,000,000₮ - 4,500,000₮

Улаанбаатар хот49 минутын өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ, орон тооны төлөвлөлтөд үндэслэн сонгон шалгаруулалтын төлөвлөгөө боловсруулах, сонгон шалгаруулалт хийх орчин үеийн арга хэрэгслүүдийг судлан хэрэгжүүлэх • Сонгон шалгаруулалтын өдөр тутмын ярилцлагыг бусад алба нэгжтэй хамтран зохион байгуулах, ажлын байрны зорилго, чиг үүрэг, тавигдах шаардлагыг холбогдох нэгжийн удирдлагатай хамтран тодорхойлох • Ажил горилогчийг татах, сонгон шалгаруулах оновчтой арга, сувгийг тодорхойлон хэрэгжүүлэх • Байгууллагын ажил олгогчийн үнэ цэнэ, нэр хүндийг бэхжүүлэх замаар чадварлаг хүний нөөцийг татах, бүрдүүлэх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх

Шалгуур

• Хүний нөөц, бизнесийн удирдлага, сэтгэл судлал болон холбогдох чиглэлээр төгссөн • Ажилдаа хариуцлагатай, санаачилгатай, эерэг хандлагатай • Ажил горилогчтой мэргэжлийн түвшинд, зөв боловсон харилцах, эерэг харилцаа үүсгэх чадвартай. • Ажлын ачааллыг зөв зохион байгуулж, хугацаанд нь үр дүнтэй гүйцэтгэх чадвартай • Сонгон шалгаруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

Нэмэлт мэдээлэл

БИШРЭЛТ ГРУПП-д нэгдсэнээр • УРАМШУУЛАЛТ цалингийн системтэй • Үндсэн ажилтны ХӨНГӨЛӨЛТ, хямдрал • ЦАЛИНГАА урьдчилж авах боломжтой • Ажилтнуудаа дэмжсэн УЯН ХАТАН ЦАГ • Эрүүл мэндийн үзлэг, ФИТНЕСС-ийн хөнгөлөлт • ӨДРИЙН ХООЛ, унааны нэмэгдэл болон гар утасны төлбөр

Шаардлагатай ур чадвар

Шийдвэр гаргах
Харилцааны чадвар
Хүний нөөцийн стратеги боловсруулах
Гүйцэтгэлийн үнэлгээний систем
Төлөвлөлт
Хүний нөөцийн удирдлагын систем ашиглах

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Intermediate

Байгууллагын тухай

Давуу тал

Хувийн эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Гар утасны төлбөр
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Уян хатан цагийн хуваарь
Ажилтны хүүхдийн цэцэрлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Ажилтны хөнгөлөлт