Стратеги Бизнес Хөгжил Хариуцсан Захирал
Бүтэн цагийн
7,500,000₮ - 8,000,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Группийн урт дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах;
• Зах зээл, өрсөлдөөн, санхүүгийн үр өгөөжийг тооцоолох, төлөвлөх;
• Группийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ бизнесүүдийг хөгжүүлэх;
• Группийн үйл ажиллагааны процессийн сайжруулалт, автоматжуулалтыг хэрэгжүүлэх;
• ERP төслийг удирдах;
Шалгуур
• Бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлагын мэргэжилтэй;
• Стратеги төлөвлөлт, Бизнесийн шинжилгээ, хөгжүүлэлтийн чиглэлээр 10-с дээш жилийн туршлагатай;
• Санхүүгийн анализ, тайлагналын арга техникүүдийг бүрэн эзэмшсэн;
• Бизнесийн үр ашигтай байдалд анализ хийх чадвартай;
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй;
• Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай, удирдах, манлайлах, багаар ажиллах чадвартай;
Нэмэлт мэдээлэл
"Гурван Бухат Групп" ХХК нь 2009 онд эрчим хүч болон барилга угсралтын чиглэлээр бүтээн байгуулалт, салбарын хөгжилд шинэ техник технологи нэвтрүүлэн, чанартай, өрсөлдөхүйц бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, угсралт суурилуулалтын ажлуудыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсээр ирсэн билээ.
Сүүлийн жилүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлт болон орон сууцны хотхоны төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд зуурмагийн болон цонх салхивчны үйлдвэрүүд бүхий 8 охин компанитайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байгаа салбартаа тэргүүлэгч групп компани юм.
Шаардлагатай ур чадвар
Манлайлал ба удирдлага
Шийдвэр гаргах
Стратегич сэтгэлгээ
Бизнесийн төлөвлөлт
Өгөгдлийн шинжилгээ хийх
Маркетингийн судалгаа
Маркетингийн стратеги
Гүйцэтгэлийн менежмент
Байгууллагын тухай

Гурван бухат ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 1 дагагч · 51-200 employees · Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг
Давуу тал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Жилийн эцсийн урамшуулал
Орон сууцны дэмжлэг
Тууштай, удаан ажилласны урамшуулал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Зогсоолын хангамж