1. Судалгаа, шинжилгээ
• Зах зээл, салбар, өрсөлдөгч болон хэрэглэгчийн судалгаа хийх.
• Дотоод болон олон улсын шилдэг туршлага, шинэ технологи, чиг хандлагыг судлах.
• Шинэ бизнесийн боломж, хөрөнгө оруулалтын боломжийг судалж, санал боловсруулах.
• Судалгааны үр дүнг тайлан, дүгнэлт, зөвлөмж хэлбэрээр танилцуулах.
2. Бизнесийн болон санхүүгийн шинжилгээ
• Бизнесийн кейс боловсруулах.
• Орлого, зардал, ашигт ажиллагаа, ROI зэрэг үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх.
• Төслийн эдийн засгийн үр ашиг, эрсдэлийг үнэлэх.
• Шийдвэр гаргахад шаардлагатай аналитик мэдээллээр удирдлагыг хангах.
3. Өгөгдөл боловсруулах, шинжлэх
• Дотоод болон гадаад эх үүсвэрээс өгөгдөл цуглуулах, боловсруулах.
• Excel болон бусад аналитик хэрэгслээр өгөгдөлд дүн шинжилгээ хийх.
• KPI, дашбоард, тайлан боловсруулах.
• Өгөгдлийн үнэн зөв байдал, найдвартай байдлыг хангах.
4. Танилцуулга, тайлан боловсруулах
• Удирдлага, хөрөнгө оруулагч, түнш байгууллагад зориулсан мэргэжлийн түвшний танилцуулга боловсруулах.
• Судалгааны үр дүнг ойлгомжтой, логик бүтэцтэйгээр дүрслэн танилцуулах.
• Удирдлагын хурал-д зориулсан материал бэлтгэх.
5. Стратеги болон бизнес хөгжлийг дэмжих
• Компанийн стратегийн төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх.
• Шинэ бизнес, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын төслүүдэд судалгаа, шинжилгээ хийх.
• Стратегийн төслүүдийн хэрэгжилтийг мэдээлэл, шинжилгээгээр дэмжих.
Боловсрол
• Бизнесийн удирдлага
• Эдийн засаг
• Санхүү
• Статистик
• Өгөгдлийн шинжилгээ
• мэдээллийн технологи болон бусад холбогдох чиглэл
Туршлага
• Бизнес хөгжил, стратеги, бизнес шинжилгээ, хөрөнгө оруулалт эсвэл төслийн шинжилгээний чиглэлээр 2+ жилийн туршлагатай.
• Судалгаа, тайлан боловсруулах туршлагатай.
• Удирдлагын түвшний танилцуулга боловсруулж байсан туршлагатай.
Ур чадвар
• Судалгаа хийх өндөр чадвартай.
• Advanced Excel.
• PowerPoint ашиглан мэргэжлийн түвшний танилцуулга боловсруулах чадвартай.
• Өгөгдөлд шинжилгээ хийж, тоон мэдээллийг тайлбарлах чадвартай.
• Санхүүгийн суурь мэдлэгтэй.
• Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
• Аналитик сэтгэлгээ, логик дүгнэлт сайтай.
• Харилцаа, илтгэх чадвар өндөр.
Давуу тал болно
• Power BI, Tableau ашиглаж байсан.
• Financial Modeling хийж байсан.
• AI хэрэгслүүдийг (ChatGPT, Claude, Perplexity гэх мэт) үр ашигтай ашигладаг.
• Консалтинг, хөрөнгө оруулалт эсвэл стратегийн төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай.
• Найрсаг залуу хамт олон
• Тав тухтай оффис
• Өсөж хөгжих боломж
• Шинэ төслүүд дээр гар бие оролцож туршлага хуримтлуулах боломж