Стратегийн Харилцаа Холбооны Зөвлөх

Гэрээт / Зөвлөх

12,000,000₮ - 15,000,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг11 CV илгээсэн17 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

Стратегийн харилцаа холбооны зөвлөх — Хүүхэд харах үйлчилгээний салбарын бодлогын нөлөөллийн ажлын стратеги Хугацаа: 2026 оны 9–11 дүгээр сарын хооронд, нийт 7 хүртэл өдөр Байршил: Зайнаас Тэргүүлэгч байгууллага: OneSky Тайлагнах: OneSky байгууллагын Хүүхэд харах үйлчилгээг дэмжих хөтөлбөрийн менежерт Эхлэх хугацаа: 2026 оны 9 дүгээр сарын сүүл үе 1. Үндэслэл • OneSky Олон улсын байгууллага, Лоринет Сан болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Монгол Улсад хүүхэд харах үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, холбогдох хууль тогтоомж, бодлогыг бэхжүүлэх зорилготой нөлөөллийн стратеги боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. • Эдгээр гурван байгууллага нь Монголын Бага насны хүүхдийн хөгжлийн сүлжээ (MECDN)-ний гишүүд юм. Тус сүлжээ нь бага насны хүүхдийн хөгжил, гэр бүлийг дэмжих үйлчилгээ болон нийгмийн бодлогын чиглэлээр ажилладаг олон улсын болон Монголын иргэний нийгмийн байгууллагуудын хамтрал бүхий сүлжээ юм. • Тус байгууллагуудад оролцоонд тулгуурласан стратегийн харилцаа холбооны семинаруудыг төлөвлөж, зохион байгуулах, нөлөөлөл болон харилцаа холбооны ажлуудын төлөвлөгөө боловсруулах, шийдвэр гаргагчид болон олон нийтийн санаа бодолд нөлөөлөхөд ашиглах бодит ажлууд, үйл ажиллагааг санал болгох чиглэлээр зөвлөх гаднын мэргэжлийн дэмжлэг шаардлагатай байна. 2. Зорилго • Хүүхэд харах үйлчилгээг дэмжсэн нөлөөллийн стратеги боловсруулах. • Байгууллагын багтай хамтран 1–3 удаагийн семинар зохион байгуулж, хүүхэд харах үйлчилгээ болон хууль эрх зүйн шинэчлэлд чиглэсэн нөлөөлөл, харилцаа холбооны стратегийн төслийг боловсруулах. • Байгууллагын баг нэмэлт дэмжлэг багатайгаар хэрэгжүүлэх боломжтой, товч бөгөөд практик үйл ажиллагаа болон харилцаа холбооны ажлын төлөвлөгөөг (үндсэн мессеж, зорилтот бүлэг, сувгууд, тактик) боловсруулах. • Богино хугацаанд хэрэгжүүлж болох яаралтай дараагийн алхмууд болон өндөр үр нөлөөтэй, бага зардлаар хэрэгжүүлэх 1–2 стратегийн нөлөөлөл, харилцаа холбооны үйл ажиллагааг санал болгох. • Стратегийг хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх. • Харилцаа холбооны болон бусад дэмжих үйл ажиллагааны материалыг боловсруулах. • Материал боловсруулах болон нөлөөллийн боломжуудыг үнэлэхэд байгууллагын багт зөвлөгөө өгөх. 3. Ажлын цар хүрээ ба үндсэн үүрэг Зөвлөх нь OneSky-ийн томилогдсон ажилтнуудтай хамтран нийт 7 өдрийн ажлын хүрээнд дараах үүргийг гүйцэтгэнэ. • Бэлтгэл ажил — 0.5 хүртэл өдөр • Хамтрагч байгууллагуудаас ирүүлсэн салбарын талаарх материалуудтай танилцаж, хянах (бодлогын товч танилцуулга, өмнөх нөлөөллийн ажлын төлөвлөгөө, хүүхэд харах үйлчилгээний чиглэлээр хийсэн судалгаа, оролцогч талуудын зураглал). • Семинарын зорилго, хөтөлбөр, оролцогчдын жагсаалт болон хүлээгдэж буй үр дүнг тохиролцох. • Семинарын төлөвлөлт ба зохион байгуулалт — 1–2 өдөр • 1–3 удаагийн оролцоонд тулгуурласан цахим семинарыг зохион байгуулж, нийт 12 хүртэл цагийн хугацаанд дараах асуудлыг хэлэлцэнэ: • Нөлөөллийн ажлын зорилго болон бодлогын хүрээнд хүрэхийг хүсэж буй үр дүнг тодорхой болгох. • Зорилтот бүлэг болон шийдвэр гаргагчдыг тодорхойлж, эрэмбэлэх. • Үндсэн мессеж болон үйлдэлд уриалах уриалгыг туршиж, сайжруулах. • Тохиромжтой харилцаа холбооны сувгууд болон тактикийг тодорхойлох (хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээ, олон нийттэй харилцах ажил, бодлогын танилцуулга гэх мэт). • Харилцаа холбооны үйл ажиллагаанд ашиглах энгийн хяналт-шинжилгээний жагсаалт боловсруулах. • Оролцоонд тулгуурласан дасгал ажлууд хийх (оролцогч талуудын зураглал хийх, мессеж турших, харилцаа холбооны суваг сонгох, оролцогч талуудтай харилцах дүрд тоглох дасгал гэх мэт). • Харилцаа холбооны хүрээ болон нөлөөллийн стратегийн төсөл боловсруулах — 2 хүртэл өдөр • 4–6 хуудас бүхий товч стратегийн баримт бичиг боловсруулна. Үүнд: • Хүүхэд харах үйлчилгээ болон хууль эрх зүйн шинэчлэлтэй уялдсан нөлөөллийн зорилго, зорилтууд. • Тэргүүлэх зорилтот бүлэг болон нөлөө бүхий оролцогчид (бодлого боловсруулагчид, орон нутгийн засаг захиргаа, ажил олгогчид, эцэг эхчүүд, хэвлэл мэдээлэл). • Зорилтот бүлэг бүрт тохируулсан үндсэн мессеж болон нотолгоонд суурилсан мэдээлэл. • Үе шаттай хэрэгжүүлэх хугацаа заасан төлөвлөгөө бүхий санал болгож буй суваг, тактик (богино хугацаанд хүрэх үр дүн болон дунд хугацааны арга хэмжээ). • Хяналт-шинжилгээ, үнэлгээний энгийн шалгах хуудас болон санал болгож буй шалгуур үзүүлэлтүүд. • OneSky-ийн ажилтнуудтай хамтран Монгол Улсад нөлөө бүхий тэргүүлэх сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн сувгуудыг хамарсан хэвлэл мэдээллийн хурдавчилсан зураглал (rapid media map) боловсруулж, эдгээр байгууллагуудтай ажиллах өнцгийг санал болгох. • Техникийн дэмжлэг — 2.5 хүртэл өдөр • Нөлөөллийн стратегийг хэрэгжүүлж эхэлснээс 2026 оны 11 дүгээр сарын эцэс хүртэл байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ. Үүнд дараах зүйлс багтаж болох боловч үүгээр хязгаарлагдахгүй: • Яаралтай ашиглах жишиг нийтлэл (op-ed), сошиал медиа пост эсвэл богино бодлогын товч танилцуулгын загвар боловсруулах; эсхүл • Дараагийн 6 сарын үйл ажиллагааны 1–2 хуудас төлөвлөгөө боловсруулж, хариуцсан хүмүүсийг тодорхойлох, зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. • Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжуудад санал, зөвлөмж өгөх замаар хэвлэл мэдээллийн байгууллагуудта ажиллах төлөвлөгөөнд үргэлжлүүлэн зөвлөгөө өгөх. • Хүүхэд харах үйлчилгээний салбарын бодлогын нөлөөллийн үйл ажиллагаатай холбоотой гарч болзошгүй эсэргүүцэл, улс төрийн эмзэг асуудлуудын талаар эрсдэл болон бууруулах арга хэмжээний 1 хуудас тэмдэглэл боловсруулах. • Хэвлэл мэдээлэл/олон нийтийн сүлжээн дэх мэдээллийн хамрах хүрээ болон оролцоог бүртгэж, хянах энгийн загвар боловсруулах. 4. Хүлээгдэж буй үр дүн • Семинарын эцсийн хөтөлбөр болон оролцогчдын жагсаалт (цахим хэлбэрээр). • Семинарын зохиоэ байгуулалтын үр дүн (output): флипчартын хураангуй, эрэмбэлсэн зорилтот бүлэг/мессежийн матриц (зураг эсвэл PDF хэлбэрээр). • Дараагийн 12–18 сарын харилцаа холбооны ажлын төлөвлөгөө / нөлөөллийн стратегийн төсөл болон эцсийн хувилбар (4–6 хуудас). • Хариуцлагыг тодорхойлсон 6 сарын үйл ажиллагааны 1 хуудас төлөвлөгөө. 5. Хугацаа болон ажлын өдрийн хуваарилалт • Нөлөөллийн ажлын стратеги боловсруулах — 4.5 өдөр • Техникийн дэмжлэг — 2.5 өдөр • 2026 оны 10–11 дүгээр сард сар бүр дор хаяж 1 удаа цахим уулзалт хийх. • Хангалттай хугацааны өмнө мэдэгдсэн тохиолдолд шаардлагатай ажлын үр дүн, материалыг хүсэлтийн дагуу боловсруулах.

Шалгуур

6. Тавигдах шаардлага, туршлага • Стратегийн харилцаа холбоо, нөлөөллийн харилцаа холбоо эсвэл олон нийттэй харилцах чиглэлээр 5-аас доошгүй жилийн туршлагатай байх. Иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан сүлжээтэй ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. • Нийгмийн бодлого, хүүхэд болон гэр бүлийн бодлого, эсвэл бага насны хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагыг өндөр ач холбогдолтойд тооцно. • Монгол Улсын бодлогын орчин, хэвлэл мэдээллийн салбар болон соёлын нөхцөл байдлын талаар мэдлэгтэй бол давуу тал болно. • Семинар зохион байгуулах ур чадвар, оролцоонд тулгуурласан семинар зохион байгуулсан (цахим болон танхимын) туршлагатай байх. • Англи хэлээр бичих өндөр чадвартай байх; монгол хэлний мэдлэгтэй бол давуу талтай (эсвэл орчуулагчтай хамтарч үр дүнтэй ажиллах чадвартай байх). • Практик, ажил хэрэгч хандлагатай бөгөөд богино хугацаанд ойлгомжтой, товч бөгөөд хэрэгжихүйц үр дүн гаргах чадвартай байх. 7. Логистик болон Төслийн зохицуулагчийн зүгээс үзүүлэх дэмжлэг • Төслийн зохицуулагч нь ажлын эхлэхээс дор хаяж ажлын 5 өдрийн өмнө суурь материал, оролцогч талуудын жагсаалт, боломжит огноо болон оролцогчдын холбоо барих мэдээллийг өгнө. • Цахим семинарын хувьд төслийн зохицуулагч урилга илгээх, видео хурлын платформ зохион байгуулах болон цахим материал хуваалцах ажлыг хариуцна. • Төслийн зохицуулагч нь зохицуулалт хийх болон эцсийн зөвшөөрөл авах үйл явцыг хариуцна. 8. Төсөв болон төлбөр • Зөвлөхийг богино хугацааны гэрээний үндсэн дээр 7 хүртэл өдөр ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд өдрийн хөлсийг харилцан тохиролцоно. • Төлбөрийн нөхцөл: гэрээнд гарын үсэг зурсны дараа 50%, эцсийн ажлуудыг хүлээлгэн өгсөний дараа 50% (эсвэл харилцан тохиролцсоны дагуу). 9. Сонгон шалгаруулалтын үйл явц Сонирхсон зөвлөхүүдийг дээр дурдсан шаардлага, туршлагад хэр нийцэж байгаагаар нь үнэлнэ. Ялангуяа харилцаа холбооны стратеги, нөлөөллийн ажлын туршлага, бага насны хүүхдийн хөгжил болон хүүхэд харах үйлчилгээний талаарх мэдлэгийг харгалзан үзнэ. Мөн сонгон шалгаруулалтын явцад богино хугацаанд товч, хэрэгжихүйц стратегийн үр дүн (oupout) боловсруулах чадвар, Монгол Улс болон түүнтэй ижил төстэй орны соёл, хөтөлбөрийн орчны талаарх ойлголтыг харгалзан үзнэ. Үүнээс гадна зардлын үр ашиг болон санал болгож буй хугацаанд ажиллах боломжтой эсэх нь эцсийн шийдвэр гаргахад чухал хүчин зүйл болно. Өргөдөл гаргагчид дараах материалыг ирүүлнэ. Үүнд: • Холбогдох мэргэжлийн туршлагыг дэлгэрэнгүй тусгасан CV / анкет. • Тухайн ажлын байр/даалгаварт тохирох чадвар, туршлага болон ажлын арга барилыг тайлбарласан cover letter / танилцуулга захидал. • Санал болгож буй өдрийн хөлс. • Зөвлөх үйлчилгээний хугацаанд ажиллах боломжит хугацаа. Шалгарсан нэр дэвшигчдийн ажилд тохиромжтой байдлыг үнэлэх болон хүлээлтийг илүү нарийвчлан тодруулах зорилгоор тэднийг богино ярилцлага эсвэл уулзалтад урьж болно. 10. Нууцлал болон оюуны өмч Боловсруулсан бүх материалууд OneSky байгууллага өмч болох бөгөөд зөвлөх нь хүлээн авсан бүх суурь мэдээллийг нууцлан хадгалж, зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахгүй. 11. Холбоо барих Esther Goh, Олон улсын хөтөлбөрийн багийн ахлах, esther@onesky.org С.Болорцэцэг, Хүүхэд харах үйлчилгээг дэмжих хөтөлбөрийн менежер, bolortsetseg@onesky.org

Шаардлагатай ур чадвар

Хариуцлагатай
Хамтын ажиллагаа

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Intermediate

Байгууллагын тухай

Давуу тал

Хайбрид/холимог хуваариар ажиллах
Цалинтай баярын амралт
Өвчний чөлөө
Цалинтай чөлөө
Ажлын зориулалтаар хувийн машинаа ашиглах үед олгох тэтгэмж
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр