Бүх ажлын зар
Улаанбаатар хот|
1 цагийн өмнө
Сургалтын Менежер
Бүтэн цагийнОффис
6,000,000₮ - 6,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Компанийн сургалт, хөгжил, манлайлал, байгууллагын соёлын стратеги, бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх.
• Сургалтын хэрэгцээг тодорхойлж, жилийн сургалтын төлөвлөгөө болон төсвийг боловсруулах, хэрэгжилтийг хангах.
• Шинэ ажилтны чиглүүлэх сургалт болон дасан зохицуулах хөтөлбөрийг удирдан зохион байгуулах.
• Удирдах ажилтнуудын манлайллын чадавхыг хөгжүүлэх сургалт, хөтөлбөрийг төлөвлөж хэрэгжүүлэх.
• Ажилтны оролцоо, байгууллагын соёлыг бэхжүүлэх санаачилга, арга хэмжээ зохион байгуулах.
• ХАБЭА-н сургалтын төлөвлөгөө, матрицыг боловсруулж, шаардлагатай сургалтын хэрэгжилтийг хангах.
• Аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх сургалт, мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгуулах.
• Сургалт, хөгжлийн үр нөлөө, ажилтны оролцоо, соёлын үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, сайжруулалтын арга хэмжээ хэрэгжүүлэх.
• Сургалт, хөгжил, манлайлал, соёлтой холбоотой бодлого, журам, зааврыг боловсруулж, шинэчлэх.
• Дотоод болон гадаад сургалтын үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллаж, гэрээ, хэрэгжилт, чанарт хяналт тавих.
• Шууд харьяалах ажилтнуудын ажлыг төлөвлөх, чиглүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх, хөгжүүлэх.
• Удирдлагыг шаардлагатай тайлан, мэдээллээр хангах, шийдвэр гаргалтыг дэмжих.
• Албан тушаалын чиг үүрэгтэй холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх.
Шалгуур
• Хүний нөөцийн менежмент, Бизнесийн удирдлага, Байгууллагын хөгжил, Сэтгэл судлал, Боловсрол судлал эсхүл холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байна.
• Магистр зэрэгтэй бол давуу тал болно.
• Насанд хүрэгчдийн сургалт, байгууллагын хөгжил, манлайллын хөгжил, ХАБЭА-н менежментийн чиглэлээр нэмэлт сургалт, мэргэшил эзэмшсэн бол давуу тал болно.
• Сургалт, хөгжил (Learning & Development), хүний нөөцийн хөгжил, байгууллагын соёл, манлайллын хөгжил эсхүл холбогдох чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
• Сургалтын хэрэгцээ тодорхойлох, сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх болон үр дүнг үнэлэх чиглэлээр практик туршлагатай.
• Удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай.
• Уул уурхай, бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.
• ХАБЭА сургалт, чадамжийн удирдлага (Competency Management), манлайллын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай бол давуу тал болно.
Шаардлагатай ур чадвар
Харилцааны чадвар
Хүмүүсийг уриалан дуудах, сэдэлжүүлэх
Сургалтын төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх чадвар
Тайлан боловсруулах
Сургалтын хөтөлбөрийн менежмент
Байгууллагын тухай
Давуу тал
Гэнэтийн ослын даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Унааны хөнгөлөлт
Нийтийн тээврийн зардлын дэмжлэг
Өдрийн хоолны хөнгөлөлт
Компанийн бэлэг
Тав тухтай ажлын орчин
Амттан, уух зүйлс
Ажилд орох үеийн бэлэг
Албан хэрэглээний автомашин
Зогсоолын хангамж
Ажилтны автобус, унаа
