• Уулын операторуудад техник ашиглалт, засвар үйлчилгээны талаар ажлын байрны сургалт, дадлага зохион байгуулах
• Операторуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлагыг удирдан хэрэгжүүлэх
• Сургалтын явц, үр дүнг үнэлж, шаардлагатай сайжруулалтыг хийх
• Ажлын байрны заавар, стандартын дагуу ажилтнуудыг сургаж дадлагажуулах
• Хүнд машин механизмын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
• Универсаль оператороор ажиллаж байсан туршлагатай
• Сургалт зохион байгуулах, мэдлэг, ур чадварыг бусдад ойлгомжтой, үр дүнтэй дамжуулах чадвартай
• Ажлын тайлан, сургалтын материал болон холбогдох баримт бичиг боловсруулах чадвартай
• Хариуцлагатай, зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай байх
Өмнөговь аймгийн, Мандал-Овоо суманд байрлах Алтны үндсэн ордын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан 14/14 ээлжээр ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг эрхэмлэгч, өсөн дэвших хүсэл эрмэлзэл дүүрэн, эерэг хандлага, эрч хүчтэй та бүхнийг Үндэсний бүтээн байгуулагч хамт олны нэг хэсэг болон ажиллахыг урьж байна. Та манай багт нэгдсэнээр:
• Өрсөлдөхүйц цалин, урамшуулал;
• Тав тухтай хотхонд байрлана;
• Хөдөлмөрийн тухай хуулийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан урт хугацааны тогтвортой, таатай ажлын байр;
• Өсөн дэвших, өөрийгөө хөгжүүлэх боломж, хүн бүрт нээлттэй бодлого;
• Ажилтан бүр гэнэтийн ослын даатгал хамрагдах зохицуулалт;
• Тогтвортой ажилласан ажилтанд /Банкны цалингийн болон байрны хөнгөлөлттэй зээлийн хүү/ зэрэг бусад төрлийн нэмэлт хангалт, хөнгөлөлтийн нөхцөл хүлээж байна.
Мандал ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
• Ажлын цагийн хуваарь: Даваа-Баасан 09:00-18:00 /Тус цагаар холбогдоно уу/