1. Уурхайн олборлолтын талбайд маркшейдерийн хэмжилт, зураглал хийх.
2. Уурхайн хил хязгаар, ашиглалтын талбайн координат, өндрийн түвшинг тогтоох, хяналт тавих.
3. Уулын ажлын өдөр тутмын хэмжилт хийж, гүйцэтгэлийн мэдээллийг боловсруулах.
4. Олборлосон хүдэр, нүүрс, хөрсний эзлэхүүн, хэмжээг тооцоолох.
5. Уурхайн ашиглалтын төлөвлөгөө, зураг төслийн хэрэгжилтэд хяналт тавих.
6. Уурхайн зам, мөргөцөг, овоолго, карьерын налуу болон түвшний хэмжилт хийх.
7. Тэсэлгээний талбай, өрөмдлөгийн цооногийн байршлыг тогтоож, тэмдэглэгээ хийх.
8. Олборлолтын явцад ашигт малтмалын нөөцийн ашиглалт, алдагдал, бохирдолд хяналт тавихад шаардлагатай хэмжилт, тооцоолол хийх.
9. Уулын ажлын өдөр, долоо хоног, сарын гүйцэтгэлийн тайлан гаргах.
10. Маркшейдерийн зураг, план, хэмжилтийн мэдээллийн санг бүрдүүлж, шинэчлэх.
11. Хөдөлмөрийн аюулгүй байдал, уул уурхайн холбогдох дүрэм, стандартын хэрэгжилтийг хангах.
12. Маркшейдерийн хэмжилтийн багаж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, баталгаажуулалтад хяналт тавих.
• Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
• Уул уурхайн маркшейдер инженер мэргэжлээр төгссөн байх;
• Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
• Уурхайн хэмжилт, зураглал, уулын ажлын төлөвлөлт, тооцоолол хийх мэдлэгтэй байх;
• AutoCAD, Surpac, MineSight болон холбогдох программ хангамжууд дээр ажиллах чадвартай байх;
• Total Station, GPS/GNSS болон геодезийн хэмжилтийн багаж төхөөрөмж ашиглах чадвартай байх;
• Хэмжилтийн үр дүнг боловсруулах, тайлан гаргах чадвартай байх;
• Уул уурхайн салбарт мөрдөгдөх хууль, дүрэм, стандартын мэдлэгтэй байх;
• Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах чадвартай байх;
• Хөдөө орон нутагт ээлжийн хуваарийн дагуу ажиллах боломжтой байх.