Суурийн Тоног Төхөөрөмжийн Инженер
Түр ажил
4,000,000₮ - 4,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
· Үйлдвэрийн бүтээн байгуулалтын үеийн механик угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтын ажилд хяналт тавих.
· Үйлдвэрийн болон төслийн талбайн тоног төхөөрөмжийн механик засвар үйлчилгээг хариуцаж, гүйцэтгэлийг тайлагнах.
· Механик засвар үйлчилгээний бодлого, төлөвлөгөөг боловсруулахад оролцож, хэрэгжилтийг хянах.
· Засварын ажлын тайлан, тооцоо, төлөвлөгөөг боловсруулах.
Шалгуур
· Механик инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
· Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай.
· Уул уурхай эсвэл ижил төстэй үйлдвэрлэлийн байгууллагад ажилласан туршлагатай.
· Механик, гидравлик болон тоног төхөөрөмжийн ашиглалт, засварын талаар сайн мэдлэгтэй.
· Механикийн онолын мэдлэг сайтай.
· Механик болон тоног төхөөрөмжийн схем, техникийн зургийг унших чадвартай.
· Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.
· Мэргэжлийн англи хэл дээрх ном, гарын авлага, зааврыг уншиж ойлгох чадвартай.
· Багийн ажлыг удирдан зохион байгуулах, төлөвлөх, тайлагнах чадвартай.
· Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөж ажиллах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
• Төв аймаг Баян-Өнжүүл суманд байрлах төслийн талбайд 14/14 ээлжээр ажиллах боломжтой байх.
• Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Шаардлагатай ур чадвар
Дасан зохицох
Дүн шинжилгээ хийх ба алдаа засварлах чадвар
Механик эд ангиудын үйлдвэрлэл
Тайлан гаргах, мэдээлэл өгөх
Алдааг олох, засвар хийх
Гидравлик схем
Байгууллагын тухай

Айбекс Гоулд ХХК
Барилга, үл хөдлөх хөрөнгө · 31 дагагч · 11-50 employees · Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
Давуу тал
Өдрийн хоолны хөнгөлөлт
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа