Талбайн Чанарын Хяналтын Инженер /Халаалт, Агаар Сэлгэлтийн Инженер/

Түр ажил

4,000,000₮ - 4,500,000₮

Дорнод аймаг7 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

-Халаалт, агаар сэлгэлтийн угсралтын ажлын чанарт хяналт тавих; -Зураг төсөл, техникийн нөхцөл, стандарт, норм дүрмийн дагуу ажлыг гүйцэтгүүлж, хяналт тавих; -Гүйцэтгэсэн ажлын чанар, технологийн дарааллыг шалгах; -Материал, тоног төхөөрөмжийн чанар, техникийн үзүүлэлтэд хяналт тавих; -Ажлын явц, чанарын тайлан, холбогдох баримт бичгийг боловсруулах; -Илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүрт нь арилгуулах, дахин давтагдахаас сэргийлэх; -Талбайн бусад инженер, ажилтнуудтай хамтран ажиллах.

Шалгуур

-Халаалт, агаар сэлгэлт, дулаан хангамжийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн; -Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай; -Барилга угсралтын талбайд ажиллаж байсан туршлагатай; -Халаалт, агаар сэлгэлтийн зураг төсөл унших, техникийн шийдлийг ойлгох чадвартай; -Барилгын норм, дүрэм, стандарт, чанарын шаардлагын талаар мэдлэгтэй; -Баримт бичиг боловсруулах, тайлагнах чадвартай; -Багаар ажиллах, хариуцлага хүлээх, асуудлыг шуурхай шийдвэрлэх чадвартай; -Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай.

Шаардлагатай ур чадвар

Нягт нямбай
Нухацтай сэтгэлгээ ба асуудал шийдвэрлэх
Чанарын хяналт
Чанарын удирдлагын тогтолцоо (ISO, Six Sigma)

Удирдах баг

Гансүх Чинзориг

Гансүх Чинзориг

Барилгын инженер

Байгууллагын тухай

Давуу тал

Уян хатан цагийн хуваарь
Амттан, уух зүйлс
Албан хэрэглээний автомашин