• Цэвэр, бохир усны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн угсралтын ажилд чанарын хяналт тавих.
• Гүйцэтгэж буй ажлыг батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, холбогдох стандарт, норм дүрмийн дагуу хийгдэж байгаа эсэхийг шалгах.
• Гүйцэтгэлийн зураг, далд ажлын акт, материалын чанарын гэрчилгээ болон холбогдох баримт бичгийг хянах.
• Шугам хоолойн даралтын туршилт, битүүмжлэл болон туршилт тохируулгын ажилд хяналт тавих.
• Илэрсэн зөрчил, доголдлыг бүртгэж, засварлан залруулах ажлын хэрэгжилтийг хянах.
• Гүйцэтгэлийн чанар, явцын тайлан мэдээ боловсруулах.
• Захиалагч, зөвлөх болон бусад оролцогч талуудтай мэргэжлийн хүрээнд хамтран ажиллах.
• Цэвэр, бохир ус, ус хангамж, ариутгах татуурга, сантехникийн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
• Мэргэжлээрээ ажилласан 5-aac дээш жилийн туршлагатай.
• Инженерийн зураг унших, засах болон техникийн баримт бичиг боловсруулах чадвартай.
• Чанарын хяналт, стандарт, норм дүрмийн мэдлэгтэй.
• Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах чадвартай.
• 14/14 ростероор төслийн талбайд ажиллах боломжтой.