Талбарын Аудитор

Бүтэн цагийн

4,000,000₮ - 4,000,000₮

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг7 өдрийн өмнө

Гүйцэтгэх үүрэг

• Дотоод хяналт, аудитын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх; • Компанийн дотоод хяналтын тогтолцоонд үнэлгээ хийж, сайжруулах санал боловсруулах; • Хууль, дүрэм журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих; • Борлуулалт, үйл ажиллагаа болон төсөв, тайлангийн мэдээлэлд хяналт шинжилгээ хийх; • Хяналт, аудитын үр дүнг нэгтгэн тайлан, дүгнэлт боловсруулах; • Харилцагч, хэрэглэгчийн санал, гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих; • Хяналтын үйл явцыг сайжруулах, шаардлагатай тохиолдолд автоматжуулах; • Илэрсэн зөрчил, эрсдэлийг тодорхойлон арилгах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний санал гаргах; • Ажилтнуудад холбогдох дүрэм, журам, стандартын талаар мэдээлэл, зөвлөмж өгөх.

Шалгуур

• Санхүү, эдийн засаг, менежмент болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; • Дотоод хяналт, аудитын чиглэлээр 2–3 жилийн ажлын туршлагатай; • Холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын мэдлэгтэй; • Тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, асуудлыг тодорхойлж шийдвэрлэх чадвартай; • Компьютер, оффисын хэрэглээний программ болон холбогдох систем дээр ажиллах чадвартай; • Бичгийн болон харилцааны ур чадвар сайтай; • Багаар болон бие даан ажиллах чадвартай; • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй.

Нэмэлт мэдээлэл

Бид танд: • Уяан хатан цагийн хуваарь • Өрсөлдөхүйц цалин +KPI • Олон улсын брэндүүдтэй ажиллах боломж • Ажилтны хөнгөлөлт, хангамж • Найрсаг, тогтвортой хамт олон • Карьерын өсөлт, хөгжих боломж

Шаардлагатай ур чадвар

Ажлын талбайд хяналт шалгалт, туршилт хийх
Тайлан бичих, дүн шинжилгээ хийх
Мэргэжлийн харилцаа хандлага

Шаардлагатай хэлний мэдлэг

Англи хэл
Basic