Бүх ажлын зар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг|
1 CV илгээсэн|
45 өдрийн өмнө|Хугацаа дууссан

Татвар Хариуцсан Нягтлан Бодогч
Бүтэн цагийнОффис
5,000,000₮ - 5,500,000₮
Гүйцэтгэх үүрэг
• Компанийн татварын бүх төрлийн тайланг холбогдох хууль, журам, стандартын дагуу үнэн зөв боловсруулж, хугацаанд нь тайлагнах;
• Татварын хууль тогтоомж, дүрэм журамд орсон өөрчлөлтийг тухай бүр судалж, компанийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг тооцож, хэрэгжүүлэх;
• Татварын бүртгэл, тооцоолол болон тайлагналын үйл ажиллагааг хариуцан ажиллах;
• Татварын хяналт шалгалттай холбоотой баримт материал, тайлбар, мэдээллийг бэлтгэх;
• Татварын эрсдэлийг тодорхойлох, бууруулах арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх;
• Удирдлагаас өгсөн бусад холбогдох үүрэг даалгаврыг гүйцэтгэх.
Шалгуур
• Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Татварын мэргэшсэн/итгэмжлэгдсэн нягтлан бодогч бол давуу тал болно;
• Монгол Улсын татварын хууль тогтоомж, түүний хэрэгжилтийн талаар өргөн мэдлэгтэй;
• Татварын чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай;
• Групп компанийн татварын бүртгэл, тайлагнал, хэрэгжилтийг хариуцан ажиллаж байсан туршлагатай;
• Татварын тайлан боловсруулах, тайлагнах, татварын тооцоолол хийх ур чадвартай;
• Татварын хууль тогтоомжийн өөрчлөлтийг судалж, компанийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох чадвартай;
• Анализ хийх, асуудлыг шийдвэрлэх, хариуцлагатай ажиллах чадвартай.
Нэмэлт мэдээлэл
Эерэг хандлагатай, чадварлаг мэргэжилтэн та бүхнийг Үндэсний бүтээн байгуулагч хамт олны нэг хэсэг болон ажиллахыг урьж байна. Та манай багт нэгдсэнээр:
• Хотын төвд ажлын байрны таатай, эерэг орчинд ажиллах боломжтой (20th floor, ECO International Tower)
• Өрсөлдөхүйц цалин, урамшуулал;
• Урт хугацааны тогтвортой ажлын байр;
• Өсөн дэвших, өөрийгөө хөгжүүлэх боломж;
• Уян хатан цагийн систем;
• Ажилтан бүр гэнэтийн ослын даатгалд хамрагдана;
• Тогтвортой ажилласан ажилтанд банкны цалингийн болон байрны хөнгөлөлттэй зээлийн хүү зэрэг бусад төрлийн нэмэлт хангалт хөнгөлөлт хүлээж байна.
Мандал Ресурс ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан танд баярлалаа. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбогдох болно.
• Ажлын цагийн хуваарь: Даваа–Баасан 09:00–18:00 (Тус цагаар холбогдоно уу)
Шаардлагатай ур чадвар
Багаар ажиллах
Харилцааны чадвар
Манлайлал
Мэргэжлийн ёс зүй
Санхүүгийн тайлан боловсруулах
Удирдах баг

Нарангэрэл Б
Захиргаа, удирдлагын газрын захирал
Байгууллагын тухай
Давуу тал
Хувийн эрүүл мэндийн даатгал
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Тав тухтай ажлын орчин
Ажилтны автобус, унаа
